ЗУРГАДУГААР БҮЛЭГ
13. 1990 оноос өмнө тахир дутуу хүмүүс, эхчүүд болон хүүхэдтэй холбоотой бүх
төрлийн тэтгэвэр, тэтгэмж, амаржсаны тэтгэмж, халамжийг эрх нь үүссэн хүмүүст тэгш
байдлаар хуваарилж байсан. Гэвч 1990-ээд оноос хойш Засгийн газар эдийн засаг,
нийгмийн өөрчлөлтөд нийцсэн нийгмийн хамгааллын шинэ тогтолцоог бий болгож, эмзэг
бүлгийн хүмүүсийн нийгмийн баталгааг хангах хэд хэдэн арга хэмжээ авсан. Нийгмийн
даатгалын сүлжээний төвлөрсөн зохицуулалтад өөрчлөлт хийж нийгмийн даатгалын санг
улсын төсвөөс салгаж орон нутгийн түвшинд бие даан ажиллах зарчмыг нэвтрүүлсэн. Нэн
тэргүүнд хийх ажил бол одоогийн бүх хүмүүст олгодог нийгмийн хамгааллын тогтолцоог
өөрчилж өндөр настан, тахир дутуу болон ядуу хүмүүст чиглэсэн тогтолцоог бий болгох
явдал юм.
14. Ажилгүйдлийн түвшин өсөж буй нөхцөлд ажилгүй хүмүүст тэтгэмж олгох эх
үүсвэрийн сан бий болгох, тэдгээрийг нийгмийн хамгааллын тогтолцоонд хамруулах
хэрэгцээ шаардлага бий болоод байна.
15. Сүүлийн гурван жилд Засгийн газрын эрүүл мэнд, боловсрол болон бусад
нийгмийн даатгалд зарцуулах зардал огцом буурсан. Энэ нь хүүхэд, эмэгтэйчүүдэд
сөргөөр нөлөөлсөн. Үүнд:
а. өрхийн бодит орлого огцом буурснаас хоол хүнсний хангамж, чанар эрс муудаж,
өрхүүд үнийн өсөлтөөс хамаарч хүүхэддээ наад захын хэрэгцээт бүтээгдэхүүн
болон хувцсыг худалдан авах боломжгүй болж байна. Энэ нь ялангуяа эцэг, эх
нь архичин хүүхдүүд болон ганц бие эцэг, эхтэй хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж
байна.
б. эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн салбарын бусад үйлчилгээний чанар
муу байгаа нь ялангуяа ядуу гэр бүл болон нийгмийн эмзэг бүлгүүдэд сөргөөр
нөлөөлж байна.
В. Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх Монголын уламжлалт арга
16. Монголын хүүхэд өсгөж хүмүүжүүлэх уламжлалт аргууд эцэг, эхийн нүүдэлчин
амьдралын хэв маяг, туршлагатай нягт холбоотой. Тэдгээрийн туршлагын гол санаа
нь хүүхдэд хөдөлмөрийн дадлага олгох, улмаар ажилч, хичээнгүй иргэн болгон
төлөвшүүлэхэд оршдог. Монголчуудын уламжлалт арга нь цаг уурын хатуу хүнд нөхцөлд
хөршүүдтэйгээ эв найрамдалтай хамтран амьдарч, мал маллах, нүүдэлчин амьдралын
дэг жаягийг дагаж амьдрахын зэрэгцээ оюун ухааны болон соёлын үнэт зүйлсээ
хөгжүүлэхтэй хосолдог. Хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулахын тулд Монголчууд янз
бүрийн насны хүүхдүүдийн онцлогт тохирсон төрөл бүрийн ажлыг хийлгэдэг.
17. Монголчууд үр хүүхдээ өсгөх өвөг дээдсийнхээ мэргэн ухаан, уламжлалыг
өвлөж авсан. Эдгээрийн нэг арга нь Монголын уламжлалт тоглоомуудыг ашиглах явдал
юм. Эдгээр тоглоомууд нь сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэх гол хэрэгсэл
болдог. Түүнчлэн хүүхдийг хөгжүүлэхэд ардын үлгэр болон уран зохиол чухал үүрэг
гүйцэтгэдэг. Монгол ардын үлгэрүүд нь үндэсний сонгодог утга зохиолыг үндэс суурь
болохын зэрэгцээ уламжлалт зан заншил, соёл, хүмүүжлийн үнэт зүйлийг сургахад
чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний өвөг дээдэс ардын үлгэрийг зөвхөн зугаа цэнгэл тайлах
10