ШАШИН БОЛОН СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН АСУУДАЛ (ҮРГЭЛЖЛЭЛ)
Гэвч хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг асуулт хариултгүй байна. Ямартай ч
шашин болон соёл, уламжлалын асуудлыг зөвхөн саад бэрхшээл учруулдаг
талаас нь бус үр ашигтай талаас нь ч авч, үзэх нь чухал болно. Зарим
тодорхой шашин болон соёл, уламжлалын үнэ цэнэ нь нөхөн үржихүйн эрхийг
хэрэгжүүлэхэд улам эерэг нөлөөтэй байдаг бөгөөд шашны болон зан заншлын
удирдагчид нь эрхийг хэрэгжүүлэхэд чухал хамтран ажиллагч болж чадна.20
Бүр зарим тохиолдолд шашны нөлөө маш өндөр бөгөөд шашны байгууллагатай
хамтрахгүйгээр зорилгодоо хүрэх боломжгүй байдгийг анхаарах нь зүйтэй юм.
Гэвч шашны удирдагчидтай хамтран ажиллахдаа ХЭҮБ-ын жендэрийн тэгш
байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн түгээмэл эрхийг дээдлэх, нөхөн үржихүйн
эрхийг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүргийг алдагдуулж болохгүй.
Үүний дараа мөн шашны болон зан заншлын удирдагчдыг нөхөн үржихүйн
эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцуулах эсэх нь бус харин хэрхэн
оролцуулах нь том асуулт болж байна. Шри Ланк Улсад хүний эрхийн талаар
лам хуврагатай ярилцсан зэрэг хүний эрхтэй шашны үзлийг холбох оролдлогыг
хийсэн байна.
НҮБХАС-гаас энэ асуудлаар доорх санамжийг хүргэж байна. Үүнд:
• Үнэнч шударга бөгөөд хүндэтгэлтэй харилцаа нь НҮБХАС, итгэл үнэмшлийн
байгууллагууд, шашны болон зан заншлын удирдагчид гэсэн нөхөн үржихүйн
эрхийн зөвлөхүүдийн ойлголцол, урт удаан харилцаанд нөлөөлнө. Тухайн
иргэдийн хувьд шашныг сайн ойлгодог мэргэшсэн хүний авч очих, үндэсний
хэмжээний ХДХВ/ДОХ-ын тархалт зэрэг бодит тоо баримтад үндэслэсэн
хүний амь нас, хүний эрхийн талаар хүчтэй байр суурь илэрхийлэх нь
амжилттай харилцаанд нөлөөлж болно. Шашны эсвэл зан заншлын аливаа
үзэл хандлагын хүрээлэл нь цор ганц хүнийг дагадаг тохиолдол цөөн тул
өрөвч зөөлөн сэтгэлтэй, өөрчлөлтөд зохицох чадвартай удирдагчдыг таньж
олох боломжтой бөгөөд тэд шашны эсвэл зан үйлийн үзэл хандлагадаа
хүний эрх, жендэрийн тэгш байдлын талаарх санааг ашиглах хүчин чармайлт
гаргаж болох юм.
• Зан үйлд нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлэхдээ тухайн орчиндоо хэм
хэмжээг сахиулах, нийгмийн бүлгээ сэдэлжүүлэх, хөдөлгөх чадамжтай
удирдагчдыг нь олж тогтоох ажлаас эхлэх нь зүйтэй. Төв Азийн улс орнуудын
жишээнээс үзэхэд тухайн орон нутагтаа нөлөө бүхий этгээдтэй хамтран
ажиллах нь үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зөвшөөрүүлж, төсөл
хөтөлбөрт иргэд хариуцлагатайгаар оролцож жендэрийн тэгш байдлыг
хангах болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжихэд болон эрэгтэй
хүмүүсийг нөхөн үржихүйн эрхийн төлөө тэмцэлд оролцуулахад сайнаар
нөлөөлж байжээ.
• Шашны болон соёл, уламжлалын агуулгатай холбоотой нөлөөллийн
компанит ажлыг хүний эрхийн үндэслэлтэй зохион байгуулахад нийгмийн
эмзэг асуудалтай тулгарах тохиолдол элбэг гардаг. Ийм төрлийн компанит
ажилд энэрэнгүй үзэлтэй шашны болон зан заншлын удирдагчдын байр
суурийг ашиглахаас гадна эсэргүүцэх байр суурьтай бүлгийн үзэл хандлагыг
ч тооцож үзэх нь зүйтэй.
20
Азербайжан Улсад НҮБХАС нь Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай
конвенцыг ислам шашны номлолтой харьцуулан судалж, ижил талууд байгааг олж тогтоосон байна.
90
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
ШАШИН БОЛОН СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН АСУУДАЛ (ҮРГЭЛЖЛЭЛ)
Мөн иргэд, олон нийтийн анхаарлыг татахын тулд тухайн соёл, уламжлалын
эх сурвалжийг ашиглах нь зүйтэй юм. Тухайлбал Эритрей Улсад христ,
муслим зэрэг хэд хэдэн өөр шашны бүлгийн удирдагчидтай нэгэн зэрэг
хамтран ажиллаж байсан түүхтэй.
• Тухайн орон нутгийн итгэл үнэмшлийн байгууллагууд болон шашны, зан
заншлын удирдагчид зэрэг орон нутгийн нөлөө бүхий этгээдийн зорилгыг
ойлгох гэж хичээвэл хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай ижил төстэй
зүйл заавал байдаг. Ижил төстэй зүйлийг олж харахын тулд шаардлагатай
тухайн шашных нь үг хэллэгийг мэддэг, мэдрэмжтэй хүнээс туслалцаа
хүсэж болно. Түүнчлэн хамтран ажиллахдаа шашны болон зан үйлийн
удирдагчдын тогтоосон хязгаарыг хүлээн зөвшөөрч, тэднээр дамжуулан
шууд хамтран ажиллах боломжгүй бусад газарт хамтран ажиллах арга
замыг олж мэдэх нь чухал байна.
Нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтэд шашин болон соёл, уламжлалын
ёс суртахууны хэм хэмжээ тус нэмэртэй болон саадтай байж болох тул энэ
асуудлыг шийдвэрлэхдээ ойролцоо түвшний улс орнуудын ХЭҮБ-ууд, энэ
асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, НҮБХАСгийн орон нутгийн ажилтнууд зэрэг тухайн улсад суугаа НҮБ-ын ажилтнуудаас
тусламж авч болох бөгөөд шашны, зан заншлын нэгдэл зэргээс өөрсдөөс нь
тусламж хүсэх боломжтой байдаг.
БИЕ МАХБОДЫН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХ
БИЕ МАХБОДЫН ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлд
хэнд ч эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон
харьцах буюу шийтгэхийг хориглохоор заасан байна. Харин ЕХЭК-ын 3 дугаар
зүйл, АХАТЭК-ын 5 дугаар зүйл, АХЭК-ын 5 дугаар зүйлээр болон Эрүүдэн шүүх
болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон
харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор энэхүү эрхийг хамгаалдаг. Эрүүдэн шүүх
болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон
харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 2 дугаар зүйлд эрүүдэн шүүхийг, 16 дугаар
зүйлд хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжлон харьцахыг хориглосон.
Бие махбодын халдашгүй байх эрх нь хүн өөрийн бие махбодыг, үүний дотор
нөхөн үржихүйн амьдралаа өөрөө мэдэж шийдэх эрхтэй бөгөөд өөрийнх нь
чөлөөтэй өгсөн зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн болон бусад аливаа хэлбэрээр
оролцохоос ангид байх бүрэн эрх чөлөөтэй байхыг илэрхийлнэ.
Хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахыг эрүү
шүүлтийн нэгэн адил хориглон хүнийг хамгаалах ёстой бөгөөд хэрэв тухайн улсын
төр нь хүчингийн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх,
хүний наймаа зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэл гэх мэт Эрүүдэн шүүх болон
бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж
шийтгэхийн эсрэг конвенцод хориглосон үйлдлээс урьдчилан сэргийлж чадаагүй
бол тус конвенцыг зөрчсөнд тооцно. “Хүний эрх чөлөөг хясан боогдуулах, нөхөн
үржихүй зэрэг эрүүл мэндийн асуудлаар хөндлөнгөөс оролцох, нийтийн болон ахуйн
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
91