ШАШИН БОЛОН СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН АСУУДАЛ (ҮРГЭЛЖЛЭЛ) АМЬД ЯВАХ ЭРХ Нөхөн үржихүйн эрх нь хүн төрөлхтний оршихуйн үндсэн асуудалтай холбоотой эрх бөгөөд соёл, уламжлалын нөлөөллөөс үүдэлтэй эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх, эрт гэрлүүлэх, хүчээр гэрлүүлэх, эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэх зэрэг олон асуудалтай холбогддог.18 Иймд шашин, ёс суртахуун, соёл, уламжлал, итгэл бишрэлийн асуудлыг нөхөн үржихүйн эрхийн хүрээнд дөвийлгөн үзэх шаардлагагүй юм. НҮБХАС хөгжлийн үйл ажиллагаа болон нөхөн үржихүйн эрхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаанд итгэл үнэмшлийн байгууллагууд болон орон нутгийн нөлөө бүхий хүмүүсийг татан оролцуулах зэрэг соёлын асуудал чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байдаг. Учир нь итгэл үнэмшлийн байгууллагуудын болон орон нутагтаа нөлөө бүхий этгээд итгэл бишрэл, ёс суртахууны дэмжлэг үзүүлэхээс гадна боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх эрх мэдэлтэй байдаг. Харах өнцгийн хувьд ялгаатай байж болох НҮБХАС, ХЭҮБ-ууд, итгэл үнэмшлийн байгууллага болон орон нутгийн нөлөө бүхий этгээд хүний эрхэм чанарыг дээдлэх, хүмүүст үйлчлэх, ядуу, дорой, нийгмээс тусгаарлагдсан иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангах зэрэг ижил зорилготой байдгийг хүлээн зөвшөөрөх нь зөв юм. Ямартай ч хүний хөгжих эрхийг хэрэгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах зэргээр хүний эрхийг дээдлэх зорилгоо биелүүлэх явцдаа ард иргэдийн итгэл бишрэлийг хүндэтгэн хандах нь чухал гэдгийг анхаарах зайлшгүй шаардлагатай. Ази, Номхон Далайн ХЭҮБ-уудын үйл ажиллагаанд нөхөн үржихүйн эрхийн асуудлыг нэгтгэх судалгааг 2010-2011 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд тус судалгаанд оролцогч ХЭҮБ-уудын дийлэнх нь шашин болон соёл, уламжлал асуудал, нөхөн үржихүйн эрхийг хангахад саад учруулдаг томоохон хүчин зүйлд тооцогдож байгааг хүлээн зөвшөөрсөн бол 2011 онд Куала Лумпур хотноо зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр судалгааны энэ үр дүнг дахин баталгаажуулсан юм. Шашны асуудал нь зөвхөн тухайн улсад хамгийн түгээмэл шашинтай холбоотой асуудал биш бөгөөд Ази, Номхон Далайн бүс нутгаас гадна бусад улс орнуудын ХЭҮБ-ууд ижил байдлаар дүгнэх бараг бүх үндэслэл байсан нь анхаарал татаж байв. Шашин шүтэх, эс шүтэх эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгчийн шашин шүтэх эс шүтэх, итгэл үнэмшилтэй байх эрх ба шашин, уламжлалд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн тухай цогц судалгааны тайланд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах байдал нь “шашинд үндэслэдэг эсвэл шашинтай шууд хамааралтай” гэж дүгнэсэн байна. Түүнчлэн тус судалгааны зөвлөмжид эмэгтэйчүүдийг нийтлэг байдлаар ялгаварлан гадуурхалтаас хамгаалах бус эмэгтэй хүн бүрийг ялгаварлан гадуурхаж хандахаас хамгаалах нь чухал гэж зөвлөмжилсөнөөс гадна алагчлалаас урьдчилан сэргийлэхэд шашны бүлэглэлүүд болон тэдний удирдагчидтай хамтран ажиллах нь өндөр үр нөлөөтэй болохыг дурджээ .19 Иймд ХЭҮБ нь нөхөн үржихүйн эрхийг хангахдаа шашны болон соёл, уламжлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ тодорхойлох шаардлагатай. Нэг талаас бусдын итгэл үнэмшлийг үгүйсгэхгүй байх үүргээ биелүүлж, нөгөө талаас үр дүндээ хүрэхэд зайлшгүй шаардлагатай учраас энэ асуудлыг авч үзэхээс өөр аргагүй. АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ Амьд явах эрх нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйл болон бүс нутгийн хүний эрхийн баримт бичиг болох АХАТЭК-ын 4 дүгээр зүйл, АХЭК-ын 4 дүгээр зүйл, ЕХЭК-ийн 2 дугаар зүйлд тус тус зааж хамгаалагдсан байдаг. Хүүхдийн хувьд амьд явах, эсэн мэнд хөгжих зэрэг эрхийг улс орнууд Хүүхдийн эрхийн тухай конвенцын 6 дугаар зүйлд “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана” гэж заасны дагуу хамгаалах үүрэгтэй. Эх, нярайн эндэгдэл нь урьдчилан сэргийлж болох нөхцөлд хүний амьд явах эрх зөрчигдсөний хамгийн тодорхой бодит жишээ гэж үзэж болно. Өдөр бүр 1500 гаруй охид, эмэгтэйчүүд урьдчилан сэргийлж болох жирэмсний болон амаржихын хүндрэл зэрэг амаржихтай холбоотой асуудлаас болж амь насаа алддаг бөгөөд эхийн эндэгдэл нь нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдийн нас баралтын хамгийн нийтлэг шалтгаан болж байна15 гэж ДЭМБ-аас зарлажээ. Иймд эмэгтэй хүний амьд явах эрхийг хангахын тулд тэдний нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг зайлшгүй сайжруулна. Мөн нярайн амьд явах эрхийг хангахын тулд амаржих болон амаржсаны дараах үед нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр хангаж ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Амьд явах эрхийг задлан нарийвчлах боломжгүй бөгөөд бүрэлдэхүүнийг нь авч үзэхэд ихэвчлэн улс орнуудын авч хэрэгжүүлэх ёстой нярайн эндэгдлийг бууруулах зэрэг эерэг арга хэмжээгээр илэрхийлэгддэг. Эдгээр арга хэмжээг нөгөө талаараа эхийн эндэгдлийг буруулах, ХДХВ/ДОХ-ыг эмчлэх, үүнээс урьдчилан сэргийлэх зэрэг улс орнуудын хүний амь насыг хамгаалах үүрэг нь болж байдаг.16 Эмэгтэйчүүдийн жирэмсэн болон амаржих үеийн нас баралт, бэлэвсэн эмэгтэйг шатаах, инж хангалтгүйгээс сүйт бүсгүйг алах зэрэг зан үйлийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлтэй холбон үзэх нь зүйтэй.17 ШИГТГЭЭ 9. ШАШИН БОЛОН СОЁЛ, УЛАМЖЛАЛЫН АСУУДАЛ Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нөхөн үржихүйн эрхийн хэрэгжилтэд шашны болон соёл, уламжлалын үнэ цэнэтэй холбоотой асуудал чухал нөлөөтэй болохыг хүлээн зөвшөөрч “Энэхүү Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан зөвлөмжийг хэрэгжүүлэх нь цэвэр тухайн улс орны өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд хэрэгжүүлэхдээ улсынхаа шашин, ёс суртахууны үнэ цэнэ, соёл, уламжлалын ялгаа болон олон улсын хэмжээнд түгээмэл хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг бүрэн хүндэтгэж үзэх ёстой” гэсэн зарчмыг тусгасан байна. 15 16 17 ХЭДКГ, A/HRC/11/L.16/Rev.1 дүгээр баримт бичиг. НҮБХЭЗ-ийн 1982 оны 6 дугаар Ерөнхий зөвлөмж. НҮБХЭЗ-ийн 2000 оны 28 дугаар Ерөнхий зөвлөмж. 88 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 18 19 "Соёлын хүчтэй нөлөө: Итгэл үнэмшлийн байгууллагуудтай хамран ажилласан туршлагаас суралцах нь”, НҮБХАС, 2008 он, Холбоос: https://www.unfpa.org/public/home/about. E/CN.4/2002/73/Addendum 2. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 89

Select target paragraph3