4. ХДХВ/ДОХ-той холбоотой тогтолцооны шинжтэй хүний эрхийн зөрчлийг
баримтжуулах, мөрдөн шалгах, яллах;
5. Бэлгийн цогц боловсрол олгох;
6. Эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах;
7. ийн өмнөх болон төрсний дараах үеийн асрамжийн талаар шийдвэр гаргаж
байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн дурын зөвлөгөө авах, шинжилгээ өгөх
боломж олгох.
ШИГТГЭЭ 10. ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ
Нөхөр болон бэлгийн хамтрагч нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл
үйлдэх тохиолдол нийтлэг байгааг судлан гаргажээ.30 Замби Улсын 2001 оны
статистик мэдээллээс үзэхэд эмэгтэйчүүдийн 27 хувь нь сүүлийн 12 сарын
хугацаанд ийм төрлийн хүчирхийлэлд хохирсон бол 48 хувь нь амьдралынхаа
явцад ийнхүү хохирч байжээ. Африкийн бусад улс орнуудад энэ статистик
үзүүлэлт ойролцоо байсан бол Бангладеш Улсад үүнээс өндөр хувьтай байжээ.
Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл нь дэлхий нийтийн асуудал мөн гэдэг нь
тодорхой байна.
Судалгаагаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн улмаас эрүүл мэндээр
ноцтой хохирох нь түгээмэл болохыг тогтоосон бөгөөд үүнд нөхөн үржихүйн
эрүүл мэнд мөн хамааралтай байна.31 Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг
ихэвчлэн бэлгийн хамтрагч нь үйлддэг бөгөөд энэ нь нийгмийн эрүүл мэндийн
томоохон асуудалд тооцогдох эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил юм. ДЭМБ-аас
дэлхий дээрх 3 эмэгтэй тутмын 1 нь биеийн эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж
байсан гэж дүгнэжээ.32 Нөхөр, хамтран амьдрагчийнхаа хүчирхийлэлд өртдөг
эмэгтэйчүүд бэлгийн харилцаанд орох эсэх болон жирэмслэлтээс хамгаалах
арга, хэрэгсэл ашиглах эсэхээ шийдэх эрх мэдэл дутмаг болж улмаар олон
хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг ажээ. Энэ нь тэдний хүүхэд төрүүлэх эсэх,
хэдэн хүүхэдтэй болохоо чөлөөтэй шийдэх эрхийг нь зөрчиж байгаа явдал
бөгөөд үүнээс шалтгаалан залуу насандаа эмэгтэйчүүд хүүхэд гаргахад хүрч эх,
нялхсын эндэгдлийн эрсдэл нэмэгддэг байна. Нөхөр, хамтран амьдрагчийнхаа
хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн БЗХӨ-өөр өвчлөх нь хамаагүй өндөр
байдаг. Түүнчлэн жирэмсэн байхад нь хүчирхийлсэн тохиолдол багагүй хувийг
эзэлдэг бөгөөд үүнээс болж жирэмсний хүндрэл, амьгүй зэрэг сөрөг үр дагавар
үүсдэг.33
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж болох бөгөөд
хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх,
бусад шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах чиг үүрэгтэй учир эрүүл
мэндийн байгууллага эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэхэд маш чухал чиг
үүрэгтэй байдаг.
30
31
32
33
ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ (ҮРГЭЛЖЛЭЛ)
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд олон арга
хэмжээг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд ХЭҮБ-ууд мөн оролцох нь зүйтэй.
Юуны өмнө гэрлэсэн хүнээ хүчиндэх зэрэг нь эмэгтэйчүүдийн эсрэг
хүчирхийллийн бүх хэлбэрийг гэмт хэрэгт тооцож хуульчлах хэрэгтэй.
ХЭҮБ-ууд нь хууль тогтоомжийг нягтлан шалгах, хууль тогтоох байгууллагад
зөвлөгөө тусламж үзүүлэх явцдаа энэ асуудлаар нөлөөлөх боломжтой юм.
Тухайлбал Энэтхэг Улсын ХЭҮБ нь Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах
тухай хуулийг нягтлан шалгаж нарийвчилсан зөвлөмжийг гаргасан бөгөөд
зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хянаж ажилласны үр дүнд 2005 онд тус улс Гэр
бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүдийг хамгаалах тухай хуулийг батлахдаа бүх
зөвлөмжийг тусгасан байн��.
ХЭҮБ-ууд нь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүх нийтэд
зориулсан компанит ажлыг зохион байгуулж болно. Эрүүл мэндийн болон
зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг албан хаагчид гэр бүлийн хүчирхийлэл болон
нөхөр, хамтран амьдрагчийн хүчирхийллийн талаар ойлголт, мэдлэгтэй байх
ёстой бөгөөд ХЭҮБ нь энэ чиглэлээр хяналт шалгалт, сургалт, сурталчилгааны
үйл ажиллагаа зохион байгуулах нь зүйтэй. Зарим тохиолдолд шашны болон
зан заншлын удирдагчидтай жендэр болон хүний эрхийн асуудлаар харилцаж,
хамтран ажиллах нь зүйтэй.
Энэ талаар дээрх Шигтгээ 9-д дэлгэрэнгүй дурдсан болно. Түүнчлэн
эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар аливаа үйл ажиллагаа
явуулахдаа алслагдмал бүс нутагт эмэгтэйчүүдийн эрх илүү зөрчигдөх
магадлалтай гэдэгт анхаарах нь чухал байна.
НҮБ-ын Статистикийн хэлтсийн “Дэлхийн эмэгтэйчүүд 2010” статистикийн бюллетенийн 6.B
хүснэгтээс.
НҮБ-ын Статистикийн хэлтсийн “Дэлхийн эмэгтэйчүүд 2010” статистикийн бюллетенийн 6.D
хүснэгтээс.
"Пи Эй Ти Эйч", НҮБХАС-гийн 2002 онд хамтран гаргасан хэвлэмэл бүтээл, Холбоос: www.path.org/
files/E0L20_1.pdf.
Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рашида Манжүүгийн “Гэр
бүлийн хүчирхийлэл АНУ-д” илтгэл, 2011он, Холбоос: reproductiverights.org/sites/crr.civicactions.net/
fles/newsletter/DV%20in%20the%20US_Br%20Paper%20to%20SR%20 on%20VAWpdf.
94
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
95