хүрээнд хүчирхийлэл үйлдэх” нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий,
хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг
конвенцыг зөрчсөн явдал гэж үзнэ. Иймд улс орнууд нь “эрэгтэй, эмэгтэй хүмүүс,
охид, хөвгүүд нийгэмд тогтсон жендэрийн чиг үүргийг бодитоор эсвэл хийсвэрээр
даган мөрдөж чадаагүйн улмаас Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий,
хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг
конвенцод заасан хүний эрхийн зөрчилд хохирч болох нөхцөл байдлыг олж тогтоох
үүрэгтэй.21
Гэр бүлийн хүчирхийлэл болон хүчингийн хэрэг, хүчээр үр хөндүүлэх,
жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл хүчээр хэрэглүүлэх, эм бэлэг эрхтэнг
зэрэмдэглэх зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бусад хэлбэрүүд нь
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийг
зөрчиж байх боломжтой. Түүнчлэн эрүүдэн шүүхийн эсрэг хэм хэмжээг
хэрэгжүүлэхэд хорих, цагдан хорих байгууллагад байгаа эмэгтэйчүүдтэй хүнлэг
байдлаар хандах нь чухал байна. Ялангуяа тэднийг амаржсан, хүүхдээ асрах үед
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр эх, хүүхдийг хангах нь зүйтэй.22
НҮБ-ын Хүний эрхийн Хороо нь амь насанд аюултай гэдэг нь тодорхой байгаа
эмэгтэй хүнд үр хөндүүлэхийг зөвшөөрөөгүй тухай гомдлыг авч хэлэлцээд тухайн
улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийг
зөрчсөн гэж дүгнэж байжээ.23 Хүний эрхийн Хороо нь “Тус пактын 7 дугаар зүйлд
заасан эрхэд бие махбодын зовлон шаналлаас гадна сэтгэл санааны зовиурыг
хамруулж үзэх бөгөөд ялангуяа үндэстний цөөнхийн хувьд энэ эрхээ хамгаалуулах
нь чухал юм” гэж тайлбарласан байна.
Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон
харьцаж шийтгэхтэй тэмцэх асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч нь 2008
онд24 НҮБХЭЗ-д хүргүүлсэн тайландаа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хүсэл
сонирхлынх нь эсрэг хүчээр үр хөндүүлэх, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл
хүчээр хэрэглүүлэх нь эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харилцааны хэлбэрийг
агуулсан байж болно гэж дурджээ.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бүрэн устгахаас нааш нөхөн үржихүйн
эрх хэрэгжих боломжгүй юм. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн олон хэлбэрийн
нэг нь эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх зан үйл юм.25 Эмэгтэйчүүдийг ялгаварлан
гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо нь энэ зан зүйлийг устгах арга хэмжээг авч
хэрэгжүүлэхийг улс орнуудад зөвлөдөг.
Ингэхдээ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг санал болгосон байна.26
Үүнд:
1. Шаардлагатай тоо, баримтыг цуглуулах, түгээх;
2. Энэ зан үйлийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг дэмжих;
3. Шийдвэр гаргагчид болон нөлөө бүхий этгээдэд эм бэлэг эрхтэн зэрэмдэглэх
зан үйлийг усгахад нөлөөлөхийг дэмжих;
21
22
23
24
25
26
Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар
буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 2 дугаар зүйлийн
хэрэгжилтийн талаар гаргасан 2008 оны 2 дугаар Ерөнхий зөвлөмж.
Хүний эрхийн Хорооны 2000 оны 28 дугаар Ерөнхий зөвлөмж.
CCPR/C/85/D/1153/2003 дугаар Перу Улсад холбогдох гомдол.
A/H-RC/7/3 дугаар баримт бичиг.
A/H-RC/7/3 дугаар баримт бичиг.
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1990 оны 14 дүгээр Ерөнхий
зөвлөмж.
92
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
4. Шаардлагатай боловсрол, сургалтын үйл ажиллагааг явуулах.
Улс орнууд энэ зан үйлийг устгах арга хэмжээг үндэсний эрүүл мэндийн
бодлогодоо тусган хэрэгжүүлэх ёстой.
Ялангуяа эмч, эрүүл мэндийн ажилтнууд уламжлалын дагуу эх барих чиг
үүрэгтэй этгээдэд энэхүү зан үйлийн хор уршгийг таниулах нь зүйтэй.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд төрөөс шаардлагатай
хууль тогтоомж, бодлогыг баталж, гэр бүлийн хүчирхийлэл болон бусад төрлийн
хүчирхийлэл, хүчингийн хэрэг, бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан
хүчирхийллийг хориглож, хариуцлага хүлээлгэхээр зохицуулах ёстой. Түүнчлэн
эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг алдагдуулахуйц ёс заншил, зан
үйл, хэвшмэл хандлагатай тэмцэх арга хэмжээг авч эмэгтэйчүүдийн эсрэг
хүчирхийллээс сэргийлэх, эм бэлэг эрхтэнг зэрэмдэглэх зан үйл болон бусад хортой
зан заншлыг хориглох, нөхөн үржихүйн эрхтэй холбоотой дарамт, хүчирхийллээс
урьдчилан сэргийлэх үүргийг төр хүлээнэ.27
Бие махбодын халдашгүй дархан байдлыг хамгаалах асуудал нь НҮБХЭЗийн дүгнэлт, зөвлөмжид тусгагдсан байдаг. Эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг
хүчирхийллийн асуудлаар бэлгийн дарамтыг ялангуяа охидтой холбон онцолсон
тохиолдол олон бөгөөд НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодоос урьдчилан
сэргийлэх, мэдлэг боловсрол олгох, шалган шийдвэрлэх, хохирогчид шаардлагатай
тусламж, үйлчилгээг үзүүлэхийг зөвлөж ирсэн байна.28 Гэрлэсэн хүнээ хүчиндэхийг
гэмт хэрэгт тооцох шаардлагатай талаар өмнө нь дурдсан билээ.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай
илтгэгч гэрлэсэн хүнээ хүчиндэх үйлдлийн шалтгаан, үр дагавар нь эмэгтэйчүүдийн
эсрэг хүчирхийлэл болон ХДХВ/ДОХ-ын тархалтын уулзах цэг дээр байгаа
болохыг 2005 оны илтгэлдээ дурджээ.29 Тусгай илтгэгчийн илтгэлд жендэрийн
тэгш бус байдал, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэл нь эмэгтэйчүүдийн
эсрэг хүчирхийллийг улам бодит болгож, цаашилбал ХДХВ/ДОХ-оор халдварлах
эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй ХДХВ/ДОХ-ыг эмчлүүлэх боломжийг нь
хязгаарлаж байдгийг онцолжээ. Түүний үзэж байгаагаар ялгаварлан гадуурхалтын
хамгийн хүнд хэлбэр нь ХДХВ/ДОХ-той хүний гэр бүл төлөвлөлт, жирэмслэлт болон
хүүхэд асрах явцад учирдаг ялгаварлан гадуурхалтууд бөгөөд үүнээс шалтгаалан
хүүхэд төрүүлэх эсэхээ шийдэх эрх, амаржих болон дөнгөж төрсөн хүүхдэдээ өвчин
халдварлуулахаас сэргийлэх мэдээлэл бүхий шийдвэр гаргах эрх нь ихэвчлэн
зөрчигдөж байна.
Энэ төрлийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэхийн тулд төрөөс дараах арга
хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Үүнд:
1. ХДХВ/ДОХ-той хүний ялгаварлан гадуурхахыг хориглох, тэдний бэлгийн болон
нөхөн үржихүйн эрүүл мэндийг хүндэтгэх хууль тогтоомжийг батлах;
2. Соёл, уламжлалын нэрийн дор үйлдэгдэж байгаа ялгаварлан гадуурхсан,
дарангуйлсан болон жендэрийн тэгш байдлыг алдагдуулсан шинжтэй зан
үйлийг талаар мэдлэг боловсрол олгох;
3. Шүүгч, эмч, эрүүл мэндийн ажилтнууд, холбогдох бусад албан хаагчдыг ХДХВ/
ДОХ-той хүнтэй харилцах арга барилд сургах;
27
28
29
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1992 оны 19 дүгээр Ерөнхий
зөвлөмж.
НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодын дүгнэлт, зөвлөмжийг үзэж танилцана уу.
E/CN.4/2005/72 дугаар баримт бичиг.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
93