Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
В. Бусад эрхийг хангах чиглэлээр:
11. Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсрол олгож буй ерөнхий
боловсролын сургууль нь суралцагчийн насны онцлогт тохирсон байдлаар
тохижсон, алслагдмал орон нутагт амьдардаг хүүхдүүдийг 7 хоногийн ажлын
өдрүүдэд хүлээн авах цэцэрлэгийн нөхцөл бүхий дотуур байртай байх зохицуулалтыг
тусгах;
12. Малчин эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлийг олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол
хамруулах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах чиглэлээр аймаг, сумдын
түвшинд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
13. Мал аж ахуйн бус бусад ажлыг туслах малчны ажилд хамааруулахгүй байх, 16
насанд хүрээгүй хүүхдийг туслах малчнаар ажиллуулахгүй байхаар тооцож “туслах
малчин”-ы нэр томъёог холбогдох хуульд оновчтой тодорхойлох, Хөдөлмөрийн
тухай хуульд туслах малчны хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, олговор, ажил,
амралттай холбоотой зохицуулалтыг тусгах.
77
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات