Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААР ШИЙДВЭР ГАРГУУЛАХААР
ӨГСӨН САНАЛ
А. Хүчирхийллээс ангид байх эрхийн чиглэлээр:
1. Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг бүх аймагт бий
болгож, тэдгээрт ажиллах алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, алслагдсан
газарт хүрч ажиллахад шаардагдах автомашин, шатахуун болон бусад зардлыг
шийдвэрлэх;
2. Аймаг сум, багын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн
үүргээ бүрэн хэрэгжүүлэх, шаардагдах төсвийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа
шийдвэрлүүлдэг байх;
3. Цагдаагийн төв байгууллагын бүтэц дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх ажил хариуцсан нэгжийг аймаг дахь Цагдаагийн газарт бий болгож,
хамтарсан багийн үйл ажиллагаатай уялдуулах;
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл нь соён гэгээрүүлэх
чиглэлийг хэрэгжүүлэхдээ алслагдмал газарт амьдардаг, мэдээлэл авах боломжгүй,
бичиг үсэг үл мэддэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдад Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлан таниулах үйл ажиллагааг
нэмэгдүүлэх;
5. Цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд зан үйлд нөлөөлөх албадан
сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургагч багшийг бэлтгэх,
орон тоог нэмэгдүүлэх, сургалтын байр, танхим, сургалтын хэрэглэгдэхүүнийг
шинэчлэх, шаардагдах зардлыг шийдвэрлэх;
Б. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн чиглэлээр:
6. Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох,
оновчтой байршуулах замаар жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан
сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, жирэмсэн эхийг аймгийн нэгдсэн эмнэлгийн
хяналтад амаржуулах талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн
эмчийн дүгнэлт гарснаас бусад тохиолдолд эрсдлийг үнэлсний үндсэн дээр аймгийн
төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих
нөхцөлөөр хангах;
7. Эрүүл мэндийн байгууллагын хүний болон санхүүгийн нөөцийг хуваарилахдаа
мэргэшсэн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, багийн эмчийн орон тоог зохистой
нэмэгдүүлэх, cумын эрүүл мэндийн төвүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээнд шаардлагатай орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног
төхөөрөмжөөр хангах;
8. Малчдад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх болон гэр бүл төлөвлөлт,
хүчирхийллийн талаарх мэдээллийг тогтмол, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх;
9. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа жирэмслэхээс
сэргийлэх хэрэгслийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх;
10. Аймгийн эрүүл мэндийн газар харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн
статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээлэлд малчдыг
нарийвчлан ангилсан статистикийг гаргадаг болох.
76
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات