Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталснаар тус хууль 2020 оноос хэрэгжиж эхэллээ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаагаар тооцож байгааг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг жилийг нэг жил зургаан сараар тооцохоор болсон билээ. Дээрх нэмэлт, өөрчлөлтөөр малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 55 нас хүрсэн, 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс 15-аас доошгүй жилд нь малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй тус тус өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болжээ. Гэтэл судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн олонх нь эдгээр хуулийн талаар тодорхой мэдээлэлгүй, тэтгэврээ тогтоолгоход хүндрэл чирэгдэлтэй байгаа болон нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа талаар хэлж байв. Тохиолдол 1.14 Би 50 нас хүрээд малчнаар тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил нь хүрэхгүй байна гээд тогтоож өгөөгүй. Уг нь 1990 оноос хойш тогтмол мал маллаж байгаа юм. 19931994 онд ажилласан жил тасарсан байсныг архивын лавлагаа мэдээлэл авч, мөн 19902000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулсан. Гэтэл малчин гэдгээ тодорхойлуулах шаардлага тавиад бичиг баримтыг хүлээж авахгүй, тодорхой зөвлөгөө мэдээлэл өгөхгүй байгаа тул танайд хандаж байна. Ямар бичиг баримт цуглуулж, малчин гэдгээ хэрхэн тодорхойлуулах талаар зөвлөгөө өгнө үү... (Завхан аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс) Тохиолдол 1.15 Малчин эмэгтэйчүүд 50 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Хуульд сүүлийн 15 жилд мал малласан байх, нийгмийн даатгалаа төлсөн байх гэсэн шаардлага байдаг. Гэтэл насаараа мал малласан, урьд нь нийгмийн даатгалаа төлөөгүй хүмүүс үүнээс хоцорч байна… (Хөвсгөл аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчидтай хийсэн ярилцлагаас) Тохиолдол 1.16 Хөдөө, орон нутгийн залуучууд нийгмийн даатгал төлөхөд хүндрэлтэй байна. Ажлын байр байхгүй, тогтмол орлогогүй, ноос ноолуурын цагаар л мөнгөтэй золгодог. Энэ үед л төлөх боломжтой байдаг... (Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас) Комиссын судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 78.4 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байв. Малчдын дунд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх журам, түүнээс хүртэх үр ашгийн талаар мэдлэг, мэдээлэл хомс байгаа тул энэ чиглэлээр сурталчилгаа нөлөөллийн олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Тэдний амьжиргааны түвшин ялгаатай, өрхийн орлого нь малын тоо толгойноос голчлон хамаарч байгаа тул эдгээр даатгалд хамруулах зорилгоор шимтгэл төлөх уян хатан зохицуулалт, урамшууллын механизмыг нэвтрүүлэх нь зөв юм. 49

اختر الفقرة المستهدفة3