Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 63 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх ямар нэгэн арга хэрэгсэл хэрэглэдэг бол 32 хувь нь хэрэглэдэггүй, 5 хувь нь хэрэглэх шаардлагагүй гэж үзжээ. Тэдний 46.5 хувь нь дээрх арга хэрэгслийг хэрэглэх эсэхээ бие даан шийддэг бол 40.3 хувь нь нөхөр/хамтран амьдрагчтайгаа хамтран шийддэг байна. Мөн 3.9 хувь нь нөхөр/хамтран амьдрагчийн шаардсанаар, 2.4 хувь нь гэр бүлийн бусад гишүүдийн зөвлөснөөр, 6.4 хувь нь эрүүл мэндийн шалтгаан, эмчийн гаргасан шийдвэрээр хэрэглэдэг ажээ. Тохиолдол 1.29 Би 34 настай. 5 сартайгаас 13 хүртэлх насны зургаан хүүхэдтэй. Нөхөртэйгөө суугаад анхны хүүхдээ 2007 онд, бага хүүхдээ 2018 онд төрүүлсэн. Жил өнжөөд хүүхэд гаргаад байхаар эмч нар, ар гэрийнхэн дургүйцдэг. Би эхний хоёр хүүхдээ гаргаад ерөндөг (спираль) тавиулсан ч надад таарахгүй, гуя дагаж өвдөөд сүүлдээ явж чадахгүй суумгай болсон. Дараа нь жирэмслэлтээс сэргийлэх тариа тариулсан боловч мөн л хөл рүү чинэрч өвдөөд, сав үрэвсээд идээ татаад бүтэн гурван сар эмнэлэгт хэвтэж маш их эмчилгээ хийлгэж эдгэсэн. Жирэмслэлтээс сэргийлэх эм ууж үзсэн ч нойр булчирхай өвдөөд бас л таарахгүй байсан. Хадмууд дарамталдаг. Сүүлийн гурван хүүхдээ гаргахаас айж, нууж байсан ч гэдэс томрохоор хүссэн хүсээгүй мэднэ. Жирэмсний хяналтад орохоор очиход эмч нар “Арчаагүйтэж яваад дахиад л хүүхэдтэй болчихоод ирсэн үү” гээд загнадаг. Би хүүхэд олчих вий, хүмүүс юу гэж бодох бол гэхээс, бэлгийн харьцаанд орохдоо хүртэл хүүхэдтэй болчих вий гэж үнэхээр их айдаг. Нөхөртөө бэлгэвч хэрэглэе гэхээр “Тэр заваан юмаар чинь яадаг юм” гээд уурладаг. Жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт таарахгүй, хамгаалж чадахгүй байгаа болохоор харьцаанд орохыг хүсэхгүй, дургүйцэхэд нөхөр “Чи өөр хүнтэй болчихсон юм уу” гэдэг... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэж буй байдлаар нь харьцуулан үзэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд харьцангуй буурч байна. Тухайлбал, 2010 болон 2013 онд тэдгээр эмэгтэйчүүдийн 55 хувь нь хэрэглэдэг байсан бол 2018 онд 48 хувь болж буурчээ34. Малчин эмэгтэйчүүдээс жирэмлэлтээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэхгүй байгаа шалтгааныг тодруулахад 34.3 хувь нь хүүхэдтэй болохыг хүсч байгаа учраас, 25.4 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар, 20.4 хувь нь жирэмслэх боломжгүй, 11 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл авах боломжгүй, хэрэглэж хэвшээгүй гэсэн шалтгааныг дурдсан байна. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан 15-49 насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хэрэглээг авч үзвэл 51.9 хувь нь “ямар нэгэн арга хэрэгсэл хэрэглэдэггүй”, харин 26.6 хувь нь “ерөндөг (спираль) хэрэглэдэг”, 6.7 хувь нь “эм хэрэглэдэг”, 4.4 хувь нь “бэлгэвч хэрэглэдэг”, 2.8 хувь нь “умайн гуурсан хоолойгоо боолгосон”, 2.6 хувь нь “хуанли хөтөлдөг” гэжээ35. “Монгол Улс-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” нэгдсэн тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2019 он. Тайлбар: Гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай бөгөөд жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл хэрэглэж байгаа (нөхөр, хамтран амьдрагч нь хэрэглэж болно) 15-49 насны эмэгтэйчүүдийн хувь, орчин үеийн болон уламжлалт арга, хэрэгслийн төрлөөр. Орчин үеийн арга гэдэгт умайн гуурсан хоолой боох, үрийн суваг боох, ерөндөг/спираль, тариа, суулгац, эм, эрэгтэй бэлгэвч, эмэгтэй бэлгэвч, диафрагм, лаа, царцмаг, хүүхэд хөхүүлэх орно. Уламжлалт арга гэдэгт хуанлийн дагуу түр тэвчих, гадуур тавих орно. 35 “Монгол Улс-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” нэгдсэн тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2019 он. Гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай бөгөөд жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл хэрэглэж байгаа (нөхөр, хамтран амьдрагч нь хэрэглэж болно) (1549 насны эмэгтэйчүүдийн хувь, арга, хэрэгслийн төрлөөр), 2018 он. 34 66

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات