Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл
ажиллагаа тогтмол биш, санхүүжилт хангалтгүй, малчдад чиглэсэн бэлгийн болон нөхөн
үржихүйн эрүүл мэндийн сургалт, мэдээлэл нь тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт
нийцтэй биш, хүртээмжгүй байна. Энэ нь тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад
чиглэсэн боловсрол, мэдээлэл, түүн дотор гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл,
зөвлөгөө авах эрх зөрчигдөхөд хүргэж байна.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хэдий хугацаанд
хамрагддагийг тодруулахад 44.2 хувь нь “жилд 1 удаа” гэж хариулсан болно. Тэгвэл 16.6
хувь нь “жилд 2 удаа”, 11.5 хувь нь “2-3 жилд нэг удаа” гэх зэргээр хариулжээ. Бэлгийн
болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой үзлэг оношилгоонд хаана хамрагдаж
байгааг тодруулахад дараах хариултыг өгчээ.
Хүснэгт 1.17 Үзлэг, оношилгоонд хамрагдаж буй газар
№
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг,
оношилгоонд хамрагдаж буй газар
Давхардсан
тоогоор
Хувь
1
Сумын эрүүл мэндийн төв
375
58.5
2
Аймгийн нэгдсэн эмнэлэг
146
23
3
Хувийн эмнэлэг
64
10
4
Улаанбаатар хотын эмнэлэг
24
3,7
5
Өөр аймгийн эмнэлэг
22
3.4
6
Гэртээ
5
0.7
7
Тэр бүр хамрагдаж чаддаггүй, энэ тэндээс эмэгтэйчүүдийн
эмч ирэх үед хамрагддаг
5
0.7
641
100
Нийт
Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь “эмч, эмнэлгийн ажилтны
зан харилцаа, хандлага муу, нууц хадгалж чаддаггүй”, 19.2 хувь нь “эмнэлгийн дараалал,
ачаалал их байдаг”, 17.2 хувь нь “эмнэлгийн орчин нөхцөл хангалтгүй”, 15.2 хувь нь “мал
хариулах хүн бүл цөөн тул эмнэлэг явах зав гардаггүй” зэрэг хүндрэл бэрхшээл бэлгийн
болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдахад тулгардаг гэжээ.
Тохиолдол 1.28
Би хүүхдүүдтэйгээ амьдардаг, хүү 16, охин 12 настай. Өөрийн хэдэн тооны хонь, ямаатай
мөн хажуугаар нь айлын малыг хариулж, малладаг. Миний бие өвдөөд Дархан-Уул
аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр сумаас яваад очиход эмнэлгийн цаг дууссан
тул 20 хоногийн дараах цаг байна гэх шалтгаанаар эмчид үзүүлж чадаагүй. Би хэдэн
хонь, ямаагаа хажуу айлдаа гуйж үлдээгээд эмнэлэгт үзүүлчихээд орой ирнэ гэж хэлээд
орхиод ирсэн. Миний хувьд хүүхдүүдээ зуны амралтаар ирсэн үед зав зайтай болдог
энэ үед үзүүлэх гээд очиход зарим эмч нар амралтаа авсан, эсвэл үзүүлэх цаг дууссан
гэх шалтгаанаар эмчид үзүүлж чаддаггүй учраас хувийн эмнэлэгт үзүүлчихээд ирсэн.
Угтаа би сайн дураараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг хэдий ч улсын
эмнэлэгт үзүүлж чаддаггүй...
(Дархан-Уул аймгийн нэгэн сумын өрх толгойлсон
малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
65
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات