“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Тохиолдол 4.10. 2012 онд манай суманд умайн гадуурх жирэмслэлттэй, 33 настай эмэгтэйд яаралтай түргэн тусламж шаардагдан нэгдсэн эмнэлэгт дуудлага өгснөөр алсын дуудлагын баг цаг алдалгүй гарсан. Харамсалтай нь дуудлага гарснаас хойш 16 цагийн дараа очиход 4 цагийн өмнө тэр эмэгтэй цус алдалтын шоконд орж нас барсан байсан. Эхийн эндэгдлийн дүгнэлт нь дэд бүтцийн хожимдол гэж гарсан... Мөн 2017 онд ихэр урагтай, 29 настай эмэгтэйн ураг орчмын шингэн цагаасаа өмнө гарч, төрөлтийн 1 дүгээр үе эхэлсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэхэд зам харилцаа муу, хүндрэлтэй, цаг алдах байсан учир Оросын Холбооны Улсын Тункен аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж эх, нярайн амь насыг аварсан... Манай сумаас аймгийн төв хүрэхэд 270 км зайтай бөгөөд дэд бүтэц муу, даваа бартаа ихтэй тул Оросын Холбооны Улстай хиллэдэг учраас эх, нярайн хүндрэл гарсан үед хөрш улсын Тункен аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж эх, нярайн амь насыг аврах шаардлага гардаг. Энэ нь цаг хугацаа алддаггүй, эрсдэлгүй, найдвартай арга боловч 2 улсын хоорондын гэрээ хэлэлцээрээс шалтгаалан өртөг өндөр, эдийн засгийн хувьд ар гэр болон эрүүл мэндийн төвд маш их дарамт үүсгэдэг... (Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас) Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдээс төрсний дараа үеийн 40 хоногийн тогтмол хяналтад хамрагддаг эсэхийг тодруулахад санал асуулгад оролцсон 631 эмэгтэйн 449 нь хариулсан байх бөгөөд тэдний 67.7 хувь хяналтад хамрагддаг гэсэн бол 32.3 хувь нь тэр бүр хяналтад орж чаддаагүй гэжээ. Бүдүүвч 4.20. Төрсний дараах хяналтад хамрагддаг байдал Хяналтад хамрагдаж чаддаггүй 32.3 145 67.7 Хяналтад хамрагддаг 0 50 304 100 Хувь 150 200 250 300 350 Малчин эмэгтэй Төрсний дараа хаана хяналтад хамрагдаж байгааг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 295 нь дараах хариултыг өгчээ. Хүснэгт 4.11. Төрсний дараах хяналтад хамрагдаж буй газар № 1. 2. 3. 4. 5. Төрсний дараах хяналт Сумын эрүүл мэндийн төвд Аймгийн нэгдсэн эмнэлэгт Хяналтад орж байгаагүй, гэртээ шууд гарсан Улаанбаатар хотын эмнэлэгт Өөр аймгийн эмнэлэгт Нийт 83 Хариулт 243 44 13 3 1 295 Хувь 79.3 15.0 4.4 1.0 0.3 100

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات