“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Бүдүүвч 4.18. Эхийн амрах байраар үйлчлүүлдэг байдал
300
241
250
166
200
150
100
50
0
43
53.6
36.9
9.6
Үйлчлүүлж байсан
Үйлчлүүлж байгаагүй
Малчин эмэгтэй
Тийм байр байдгийг мэдэхгүй
Хувь
Эхийн амрах байрын үйлчилгээг хэрхэн үнэлж байгааг тодруулахад санал асуулгад
оролцсон 631 малчин эмэгтэйн 210 нь хариулсан байх бөгөөд тэдний 26.2 хувь нь
маш сайн, 45.2 хувь нь сайн, 21.9 хувь нь дунд, 4.8 хувь нь муу, 1.9 хувь нь маш муу
гэж үнэлсэн байна.
Бүдүүвч 4.19. Эхийн амрах байрын үйлчилгээг үнэлсэн байдал
95
100
55
50
45.2
46
26.2
0
Маш сайн
10
21.9
Сайн
4.8
Дунд
Малчин эмэгтэй
Муу
4
1.9
Маш муу
Хувь
Эхийн эндэгдлийн дөрөвний гурав нь жирэмсний болон амаржих үеийн хүндрэлээс
шалтгаалдаг тул эсэн мэнд амаржихад хамгийн чухал үүрэгтэй нөхцөл нь эх
барихуйн ур чадвартай эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, яаралтай тусламж
шаардлагатай үед зохих шатны эх барихуйн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог
бүрдүүлэх явдал юм. 57
Тохиолдол 4.9.
Манайд 2018 онд 42 эхийг жирэмсний хяналтад авч 35 нь амаржсан. 3 сартайгаас эрүүл
мэндийн төвд хяналтад аваад 8 сартайгаас нь бүсийн оношилгооны төвийн 2 дугаар
шатлалын эмнэлэг руу шилжүүлдэг. Аймагт байх газаргүй эхчүүдийг бүсийн
оношилгооны төвийн амрах байранд байрлуулдаг. Тэндээ байрлаж байгаад амаржаад
ирдэг. 2019 он гарсаар солилцох хуудсаа өгөөд явуулсан боловч 2 эх буцаж ирээд энд
амаржсан. Манай сум мэргэжлийн эх баригчтай учраас эх, хүүхдийн эндэгдэлгүй, хүүхэд
эрүүл саруул төрж байгаа. Сүүлийн 2 жилд ургийн гажигтай хүүхэд төрөөгүй байна.
Энэ нь жирэмсний хяналттай холбоотой. Хяналтад эрт авснаараа 5 сартайгаас нь
эхлэн ургийн гажигтай эсэхийг эхийн хэвлийд байхаас нь тодорхойлох боломжтой
болж байгаа...
(Дорнод аймгийн нэгэн сумын эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас)
Л.Сей, “Эхийн эндэгдлийн шалтгаалах хүчин зүйлс: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүтцийн шинжилгээ”
Лансет, Дэлхийн Эрүүл Мэнд 2 цуврал, 6 дахь дугаар, 2014 он: 332-333 дугаар хуудас. doi:10.1016/s2214109х(14)70227-x.
57
82
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات