БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 57 Хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх ажил Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенц, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон нэн даруй устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр зөвлөмжийн дагуу эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэх гэдгийг дараах байдлаар ойлгох бөгөөд бие бялдарт өөрчлөлт өгөхүйц, сэтгэл зүй дарамтад болон бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц, аюултай бодис, урвалжтай харьцах, агаарын хэм хэт халуун, хүйтэн, хэт дуу чимээтэй, чичиргээ бүхий нөхцөлд, эсхүл уртасгас��н цагаар ажиллахыг ойлгоно. Эдгээрийг ерөнхийд нь хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлөх ажил, хүүхдийн бие, бялдарт нөлөөлөх ажил болон хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц ажил гэсэн гурван хэсэгт ангилан авч үзэх боломжтой байна. Асуулгын судалгаагаар дээрх хэлбэрийг илрүүлэх асуултад 468 хүүхэд оролцсоны 62 хувь нь эрүүл мэндэд хор нөлөөтэй ажлыг, 38 хувь нь аюулгүй байдалд хор нөлөө үзүүлэх ажлыг хийсэн гэж тус тус хариулжээ. Хүүхдийн ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх болон хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц ажлыг асуулгын судалгаагаар авах нь зохимжгүй гэж үзсэн тул чанарын судалгааны мэдээллээс энэ төрлийн ажлын талаар илрүүлэхээр төлөвлөж дүн шинжилгээ хийсэн болно. Хүүхдийн сэтгэл санаанд хор нөлөө үзүүлж болох ажил Ажил, хөдөлмөр эрхлэх нь хүүхдийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлэх зорилгоор тухайн хүүхэд насандаа ажил хийхгүй амьдрахыг хүсдэг эсэхийг асуусан асуултад 468 хүүхэд хариулт өгснөөс 57,4 хувь нь байнга эсвэл заримдаа ажил хийхгүй амьдрахыг хүсэж байсан гэж хариулжээ. Харин хүүхэд насандаа ажил хийхгүй амьдрахыг тогтмол хүсдэг хүүхдүүд 10,9 хувийг эзэлж байсан бол тэдний дунд барилгын ажил, ачаа зөөх зэрэг биеийн хүчний ажил хийдэг хүүхэд 43,1 хувь, бар, ресторан, цайны газар, хүнсний үйлдвэрт олон цагаар болон шөнө оройн цагаар ажилладаг хүүхдүүд 20,8 хувь, хөлсгүйгээр бусдад туслах, айлын хүүхэд асрах зэрэг ажил хийдэг хүүхдүүд 18,1 хувийг тус тус эзэлж байв. Үүнээс үзэхэд биеийн хүчний ажил хийдэг хүүхдүүд ажлаас хамгийн их халширдаг бөгөөд ядрах, хүнд зүйл өргөж зөөх нь илүү хэцүү байдаг ажээ. Хүүхдүүдээс ажил, хөдөлмөр эрхлэхэд юу нь хамгийн хэцүү вэ? гэж асуухад 45,4 хувь нь их ядрах, 23,1 хувь нь хүнд зүйл өргөж зөөх нь хэцүү гэж хариулсан нь дээрх дүгнэлтийг баталж байна. Мөн хүүхдүүд бар, ресторан, хүнсний үйлдвэр зэрэг газарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нь харьцангуй их бөгөөд тэдний дунд шөнө ажиллаж байсан хүүхдүүд 47,9 хувийг хүйсийн ойролцоо харьцаатайгаар

اختر الفقرة المستهدفة3