ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 56 Эрт ажилдаа очдог, хэт оройтож тардаг хүүхдүүдийн хувьд ядрах, загнуулах, гэмтэж бэртэхээс, өлсөхөөс айх айдастай байхын зэрэгцээ зүсэгдэх, түлэгдэх, унаж бэртэх зэргээр гэмтэл, бэртэл авах нь нийтлэг байна. Ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхэдтэй 56 эцэг, эх асуулгын асуултад оролцож хүүхдийнхээ биед гарсан өөрчлөлт болон бэртэл гэмтлийн талаар хариулахдаа 14 хувь нь арьс, хумсны бүтцэд, 11 хувь нь аарцаг нурууны яс, үе мөчид, 8 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, элэг цөс, нойр булчирхайд, 6 хувь нь бөөр, шээсний замын үрэвсэл, эмгэг болон хүзүү, тулгуур эрхтэн, булчинд өөрчлөлт орсон гэж хариулжээ. Эдгээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл санаад гарсан өөрчлөлтийн талаар хүүхэд нь санаа бодлоо илэрхийлэхэд илэн далангүй, нээлттэй болсон гэж 40 хувь, өөрчлөлт ороогүй 28 хувь, яаруу адгуу зантай болсон гэж 11 хувь нь тус тус хариулсан бол сөрөг зан чанар илэрсэн нь бага хувь эзэлж байна. Нөгөө талаас хүүхдэд тохирсон ажил, хөдөлмөр эрхлүүлэх нь хүүхдэд биеэ даах, бусадтай харилцах чадамж бий болгох нөхцөл болдог гэж зарим насанд хүрэгчид үзэх тохиолдол байна. Хүснэгт 17. Ажил хийх нь хүүхдийн сэтгэл санаа, зан харилцаанд хэрхэн нөлөөлснийг эцэг, эхчүүдийн илэрхийлснээр Д/д Сэтгэл санаа, зан харилцаанд гарсан өөрчлөлт 1 2 3 4 5 6 7 8 9 Илэн далангүй нээлттэй болсон Өөрчлөлт ороогүй Яаруу адгуу зантай болсон Айдастай цочдог болсон Зөрүүдлэх дуугүй зантай болсон Биеэ тоосон бусдын үгийг сонсдоггүй болсон Ууртай уцаартай эгдүүцэх болсон Атаархдаг бусдыг үзэн ядсан яриа гаргадаг болсон Илүү даруухан Эцэг, эхийн тоо 23 16 6 3 3 2 2 1 1 Хувь 40 28 11 5 5 4 4 2 2 Хэдийгээр эцэг, эх, асран хамгаалагчдын олонх нь хүүхэд ажил, хөдөлмөр эрхэлснээр сэтгэл санаа, зан харилцааны хувьд эерэг өөрчлөлт гарч байгаа гэж хэлсэн бол зөрүүдлэх, бусдын үгийг сонсохгүй байх, уур уцаартай болох зэрэг сөрөг өөрчлөлтүүд гарч байгаа гэж хариулсан нь цөөнгүй байна. Түүнчлэн судалгааны энэхүү хэсгийн хүүхдийн ёс суртахуунд нөлөөлөх ажлын тухай доорх хэсэгт ажил, хөдөлмөр эрхлэх нь хүүхдийн төлөвшил, ёс суртахуунд сөрөг нөлөөлдөг талаар дурдсаныг анхаарах нь зүйтэй юм.

اختر الفقرة المستهدفة3