ЗУРГАДУГААР БҮЛЭГ
68155 хүүхэд сургуульд суралцаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл 8-11 насны хүүхдийн
9,1 хувь буюу 23476 хүүхэд, 12-15 насны хүүхдийн 18,3 хувь буюу 44679 хүүхэд
сургуульд сурч чадахгүй байна.
Хүйсийн тэнцвэрт байдал доголдож 8-15 насны 42078 эрэгтэй хүүхэд сургуульд
суралцдаггүй нь сургуулийн гадна байгаа хүүхдийн 61,7 хувь болж байна. Харин 8-15
насны 51690 хөдөөгийн хүүхэд сургуульд сурдаггүй нь сургуулийн гадна байгаа хүүхдийн
75,8 хувь болж байна. Дунд ангиас хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж 2000-2001 оны
хичээлийн жилд ЕБС-д суралцагчдын 52,3 хувь нь эмэггэй сурагчид байна. Бага ангид
суралцагчдын 50,1 хувь, дунд ангид суралцагчдын 53,4 хувь, ахлах ангид суралцагчдын
59,4 хувь нь эмэгтэй сурагчид байна.
Сурагчдын сурлагын амжилт хөдөөд доогуур байна. Хөдөөгийн сумдын хүүхдийн
сурлага нийслэлийн хүүхдүүдийнхээс монгол хэлээр 14,8 хувь, математикаар 22,0 хувиар
тус тус доогуур байна. Бага, дунд боловсролын агуулгыг нийгмийн эрэлт хэрэгцээ,
суралцагчдын авьяас сонирхолд нийцүүлэн залгамж холбоотойгоор өөрчлөн шинэчилж
нийгмийн ухааны хичээлийг дарангуйлан захирах тогтолцооноос ангижруулж, ардчилсан
нийгмийн иргэн төлөвшүүлэхэд чиглүүлэн өөрчлөв. Энэ түвшингийн сургалтын агуулгын
өөрчлөлтийг үндэслэн бүх төрлийн хичээлийн сурах бичгийг шинэчлэх, олон хувилбартай
болгох, сурах бичиг зохиох, хэвлэх, хуваарилах, ангилахтай холбогдсон дүрэм, журмыг
өөрчлөн боловсронгуй болгох арга хэмжээг авснаар ЕБС-ийн сурах бичгийн 90-ээд
хувийг шинэчлэв.
Багш нарын хүрэлцээ, хангамж. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг
тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч бүх шатны сургууль, цэцэрлэгийн эрхлэгч,
багш нарын нэмэгдэл амралтыг ажлын 33 өдрөөр тогтоож багш нарыг тэтгэвэрт гарахад
нь нэг хичээлийн жилийн хугацааны үндсэн цалингийн хэмжээгээр буцалтгүй тэтгэмж
олгож байхаар Боловсролын тухай хуульд хуульчилсан нь тэдний нийгмийн баталгаанд
ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Багш нарт 1996 оноос мэргэжлийн зэрэг,
ур чадварын зэрэг нэмэгдэл олгодог болж, ЕБС-ийн бага, дунд болон цэцэрлэгийн
багшийн үндсэн цалингийн ялгааг 1997 оноос эхлэн арилгав. ЕБС-ийн багш нарын дотор
мэргэжлийн бус багш нар 1998-1999 оны хичээлийн жилийн байдлаар 9,1 хувийг эзэлж
байна. Боловсролын шинэ агуулга, арга технологид нийцүүлэн багш нарын мэргэжил, ур
чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн олон удаагийн сургалт-семинарыг зохион байгуулав.
ЕБС, цэцэрлэгийн багш нарыг 4 жил тутам мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж
байхаар тогтоож, 1998 оноос мэргэжил дээшлүүлэх сургалтын зардлыг багш нарт эрхийн
бичгээр олгодог журамд шилжүүлэв.
Бичиг үсгийн тайлагдалтын түвшин. Бичиг үсэгт тайлагдаагүй залуучуудын тоо
өссөн нь 1990-ээд оноос хойшхи сургууль завсардалттай холбоотой. Хүн ам, орон сууцны
2000 оны тооллогын дүнгээр 15 ба түүнээс дээш насны иргэдийн 97,8 хувь бичиг мэддэг
үүнээс эрэгтэйчүүдийн 98,0 хувь нь, эмэгтэйчүүдийн 97,5 хувь нь бичигтэн болсон дүнтэй
гарлаа. Харин 8-11 насны нийт хүүхдийн 10 хувь нь, 8-15 насны нийт хүүхдийн 6,8
хувь нь бичиг үсэг огт мэдэхгүй байна. Нэгдүгээр ангид элссэн нийт хүүхдийн 18 хувь
92