ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 33 дугаар зүйлд “Боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагыг хангах хэмжээний төсвийг Улсын Их хурал, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал батална. Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй хувийг зарцуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлж байна. Боловсролын хуульд 1995 онд сургууль, боловсролын байгууллагад хандивласан мөнгөн хөрөнгийг орлогын албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд тусгуулсан нь боловсролын байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тустай арга хэмжээ болсон юм. Боловсролын чанар, хүртээмж. Тайлангийн хугацаанд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын талаар явуулсан бодлогын нэг хэсэг нь энэ түвшингийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх явдал байв. Монгол Улсад 1998 оныг хүртэл албан ёсоор 8 нас хүрсэн хүүхдийг сургуульд элсүүлэх эрх зүйн зохицуулалттай байсан бол 1999 оноос боломж бүрдсэн газар 6-7 настай хүүхдийг сургуульд элсүүлж болох тухай заалтыг Боловсролын тухай хуульд нэмэлт болгон оруулсан болно. Тухайлбал 1999 оны байдлаар 6 настай хүүхэд нийт элсэгчдийн 1,0 хувийг, 7 настай хүүхэд 15,7 хувь, 9 ба түүнээс дээш настай хүүхэд 14,7 хувийг тус тус эзэлж байна. Хотын сургуульд элсэгчдийн 26,0 хувь нь 6-7 насандаа сургуульд элсэж байгаа бол хөдөөд энэ үзүүлэлт 11,4 хувьтай байна. Мөн хөдөөгийн элсэгчдийн 18,0 хувь нь зохих насандаа элсэлгүй оройтон элсэж байна. Бага сургуулиас (1-4 дүгээр ангид) завсардсан хүүхэд 1995-1996 онд 43 хувь байсан бол 1998-1999 онд 25 хувь болжээ. 2000 онд бага сургуулийн насны хүүхдийн 75,6 хувь сургуульд сурч байна. Цаашилбал суурь боловсрол (1-8 дугаар анги) бүрэн эзэмшсэн хүүхдийн түвшин 1999 онд 64 хувь болсон байна. Хичээлийн байрын 280.0 мянган суудал бүхий ерөнхий боловсролын 683 сургуульд 2000 оны байдлаар 494,5 мянган хүүхэд суралцаж байгаа нь хичээл болон хичээлээс гадуурх сургалтын ажлыг зохион байгуулах нөхцөл боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл хичээлийн байрын суудал нь нийт суралцагчдын 60-аад хувийг хангаж байна. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас төв рүү чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс Улаанбаатар, томоохон хот суурин, хот орчмын бүс нутгийн хүн амын нягтрал ихсэж сургууль 3 ээлжээр хичээллэж, анги дүүргэлт 45-50-д хүрч, хичээл сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч байна. Сурагчдын дотуур байрны зардлыг төр хариуцдаг болсон боловч хүүхдийг бүрэн суулгах байрны боломж хүрэлцэхгүй байна. Нийт сургуулийн 24 хувь болох хөдөөгийн 130 сургуулийн байр, нийт дотуур байрны 26 хувь болох 91 дотуур байрны барилга, байгууламжийн нөхцөл, халаалтын байгууламж муудсанаас өвлийн улиралд жигд ажиллах бололцоогүй байна. Боловсролын орон нутгийн болон нэгж байгууллагын үйл ажиллагааны хувь заяа ихэнх тохиолдолд удирдлагын ажлын арга барил, тэдний удирдах ур чадвараас хамаарч байгаа учир 1999 оноос Боловсрол, соёл, шинжпэх ухааны яам боловсролын удирдах ажилтанд тавигдах жишиг шаардлагыг боловсруулан хэрэгжүүлж байна. Тухайн насныг хамарсан сургалтын хувиас харахад манай оронд суурь боловсрол олгох нас (8-15)-ны 91

اختر الفقرة المستهدفة3