ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүүхдүүд
37 дугаар зүйл
213. Хуульд заасны дагуу хорих ял оногдуулсан, баривчилсан болон цагдан хорьсон
тохиолдолд хүүхдийн эрх чөлөө хязгаарлагдахаар заасан. Эдгээр арга хэмжээг зөвхөн
хуульд заасны дагуу авах бөгөөд түүний эцэг, эхэд нь мэдэгдсэний үндсэн дээр эцсийн
арга хэмжээ болгож аль болох богино хугацаанд авч хэрэгжүүлдэг.
214. Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн хорих анги нэг байна. Одоогийн байдлаар 84
хүүхэд хүмүүжиж байна. Эдгээр 84 хүүхдийн 11 нь хүн амины гэмт хэрэг, 17 нь хүчингийн
гэмт хэрэг, 50 нь өмчийн эсрэг гэмт хэрэг, 1 нь нийгмийн хэв журмын эсрэг гэмт хэрэг, 4
нь шүүхийн эсрэг гэмт хэрэгт бүртгэгдсэн байна. Эдгээр 84 хүүхдийн 4 нь сэхээтний, 60
ажилчны, 20 нь малчин өрхийн хүүхдүүд байна. Боловсролын түвшингийн хувьд 44 нь
дунд боловсролтой, 38 нь бага боловсролтой, 2 нь боловсролгүй байна.
215. Хорих байгууллагын журамд зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ уулзах
боломжтой бөгөөд тодорхой хязгаарлалт байхгүй байна.
216. 1993 онд хүүхдийн хорих байгууллага Улаанбаатар хотын ойролцоо нүүж
ирж улмаар хүүхдүүд сургалтад хамрагдах, мэдээлэл хүлээн авах болон гэр бүлтэйгээ
харилцаатай байх боломжтой болсон. Эдгээр яллагдсан хүүхдүүдийн дунд явуулах үйл
ажиллагааны хөтөлбөрийг 1993 онд шинэчилсэн. Одоогийн байдлаар эдгээр хүүхдүүдээс
эрх нь зөрчигдсөн талаар ямарваа нэгэн гомдол гараагүй байна. Энэ нь магадгүй
тэдгээрийн эрхийн талаарх мэдлэг хомс байдагтай холбоотой юм.
217. Эдгээр хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь дараах хэд хэдэн хүчин
зүйлээс хамаарч бэрхшээлтэй болж байна.
а. Эдгээр хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин байхгүй.
б. Эдгээр хүүхдүүдийг нас, бусад шинж чанараас хамаарч тусгаарладаггүй. Өөрөөр
хэлбэл тэд нэг дор амьдардаг. Энэ нь хүүхдийн ёс суртахуунд сөргөөр нөлөөлдөг.
в. Эдээр хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрийг боловсруулахдаа шинжлэх ухааны
үүднээс ханддаггүй.
г. Хорих ангийн санхүүжилтийн бэрхшээл
218. Дараах ажлуудыг хийх шаардлагатай байна.
а. Эдгээр хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчнийг бэлтгэх;
б. Хүмүүнлэг орчныг бий болгох;
в. Эдгээр хүүхдүүдийн боловсролын хөтөлбөрийг хянан үзэх;
г. Насанд хүрээгүй хүмүүсийн гэмт хэргийн талаар мэргэшсэн хуульчдыг бэлтгэх;
В. Мөлжлөгт өртсөн хүүхдүүд
32 дугаар зүйл
Хүүхдийн эдийн засгийн мөлжлөг 32 дугаар зүйл
219. Хүүхдүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хөдөлмөр эрхлэлт, ажлын таатай
нөхцөл, цалин хөлсөөр хангагдах зэргээр хамгаалагдсан. Үндсэн хуулийн энэхүү заалт
нь бусад хууль тогтоомжид хангалттай тусгагдсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар
50