ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Албан тушаалаар
2009
2010
2011
2012
2013
Удирдах ажилтан
34
29
29
29
29
Гүйцэтгэх ажилтан
309
233
233
233
233
Үйлчилгээний ажилтан
174
150
156
156
156
Гэрээт ажилтан
175
189
199
199
199
Хүүхдийн эрхийг хамгаалах салбар
692
601
617
617
617
Эх үүсвэр: Улсын төсвийн 2013 оны танилцуулга, СЯ.
20. Эдийн засгийн хямралыг даван туулах Засгийн Газрын арга хэмжээний дагуу
төрийн байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, давхардлыг
арилгах зорилгоор хийсэн өөрчлөлтөөр 2010 онд хүүхдийн байгууллагын ажилтны тоо 90
орчим хүнээр буурчээ.
21. 2011 оноос эрхэлсэн Сайдын шийдвэрээр хүүхэд, өсвөр үеийг гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх НҮБ-ын нийтлэг зарчим, жишиг дүрмийг хэрэгжүүлэх,
хууль зөрчсөн болон хэргийн гэрч, хохирогч болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах,
хүмүүжлийн чанартай арга хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, нийслэл, дүүрэгт
Хүүхдийн Хууль зүйн хороог /аймаг, дүүрэгт орон тооны бус хэлбэрээр/ зохион байгуулах
жишиг дүрмийг батлан хэрэгжүүлэв. Энэ дүрмийн дагуу аймаг, дүүргийн Хүүхдийн
Хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, дүрэм, зардлыг тухайн орон нутгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал баталж, Засаг дарга удирдан, бүрэлдэхүүнд нь ИТХ, Засаг даргын
тамгын газар, шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн байгууллага,
иргэд олон нийт зэрэг бүх талын төлөөлөл орж байна.
22. ХАХНХЯ-аас 2012 онд хүүхдийн зориулалттай барилга, байгууламж,
материаллаг баазын зориулалт, ашиглалтын байдалд улсын хэмжээний үзлэг, тооллого
явуулж, нийт 151 барилга, байгууламжийг бүртгэн, зориулалтын дагуу ашиглах, аюулгүй
байдлыг хангах, нэмж өргөтгөх, засвар үйлчилгээг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө,
чиглэл гаргаад ажиллаж байна.
Төсөв, хөрөнгийн хуваарилалт, зарцуултын байдал
23. Монгол Улс нь 2013 оноос эхлэн Төсвийн шинэ хуулийн дагуу хөтөлбөрийн
төсөвлөлт буюу төсвийн үр дүнг тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа
бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээгээр төсвийг хуваарилж,
гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоонд шилжсэн.
24. Эдийн засгийн хөгжлийн гадаад, дотоод эрсдэл, хүчин зүйлийн нөлөөг
бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Төсвийн тогтвортой
байдлын тухай хуулийг 2010 онд УИХ баталсан. Ингэснээр нэгдсэн төсвийн орлогыг
тэнцвэржүүлсэн журмаар тооцох, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн
төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хоёр хувиас илүүгүй алдагдалтай
байх, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн
262
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات