ЗУРГАДУГААР БҮЛЭГ Албан тушаалаар 2009 2010 2011 2012 2013 Удирдах ажилтан 34 29 29 29 29 Гүйцэтгэх ажилтан 309 233 233 233 233 Үйлчилгээний ажилтан 174 150 156 156 156 Гэрээт ажилтан 175 189 199 199 199 Хүүхдийн эрхийг хамгаалах салбар 692 601 617 617 617 Эх үүсвэр: Улсын төсвийн 2013 оны танилцуулга, СЯ. 20. Эдийн засгийн хямралыг даван туулах Засгийн Газрын арга хэмжээний дагуу төрийн байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, давхардлыг арилгах зорилгоор хийсэн өөрчлөлтөөр 2010 онд хүүхдийн байгууллагын ажилтны тоо 90 орчим хүнээр буурчээ. 21. 2011 оноос эрхэлсэн Сайдын шийдвэрээр хүүхэд, өсвөр үеийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх НҮБ-ын нийтлэг зарчим, жишиг дүрмийг хэрэгжүүлэх, хууль зөрчсөн болон хэргийн гэрч, хохирогч болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай арга хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, нийслэл, дүүрэгт Хүүхдийн Хууль зүйн хороог /аймаг, дүүрэгт орон тооны бус хэлбэрээр/ зохион байгуулах жишиг дүрмийг батлан хэрэгжүүлэв. Энэ дүрмийн дагуу аймаг, дүүргийн Хүүхдийн Хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, дүрэм, зардлыг тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, Засаг дарга удирдан, бүрэлдэхүүнд нь ИТХ, Засаг даргын тамгын газар, шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн байгууллага, иргэд олон нийт зэрэг бүх талын төлөөлөл орж байна. 22. ХАХНХЯ-аас 2012 онд хүүхдийн зориулалттай барилга, байгууламж, материаллаг баазын зориулалт, ашиглалтын байдалд улсын хэмжээний үзлэг, тооллого явуулж, нийт 151 барилга, байгууламжийг бүртгэн, зориулалтын дагуу ашиглах, аюулгүй байдлыг хангах, нэмж өргөтгөх, засвар үйлчилгээг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө, чиглэл гаргаад ажиллаж байна. Төсөв, хөрөнгийн хуваарилалт, зарцуултын байдал 23. Монгол Улс нь 2013 оноос эхлэн Төсвийн шинэ хуулийн дагуу хөтөлбөрийн төсөвлөлт буюу төсвийн үр дүнг тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээгээр төсвийг хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоонд шилжсэн. 24. Эдийн засгийн хөгжлийн гадаад, дотоод эрсдэл, хүчин зүйлийн нөлөөг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд УИХ баталсан. Ингэснээр нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хоёр хувиас илүүгүй алдагдалтай байх, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн 262

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات