ЗУРГАДУГААР БҮЛЭГ Дархлаажуулалтын хөтөлбөрүүдийн үр дүнд хүүхдийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэргийн эндэгдэлтэй орны эгнээнд орсон байна. Нялхсын эндэгдлийн бүтцэд уушигны үрэвсэл, нярайн эмгэг, суулгалт өвчин, халдварт өвчин, осол гэмтэл голлох байрыг эзэлж байна. Хүүхдийн эндэгдлийн шалтгааныг өвчний нэршлээр үзвэл 5 хүртэлх насанд уушигны үрэвсэл (44.1 хувь), суулгалт өвчин (27.3 хувь), гаж хөгжил (11.1 хувь), ураг нярайн үеийн тархины эмгэгшил (9.1 хувь), бүтэлт ба амьсгал бөглөрөл (8.4 хувь) эхний 5 байрыг эзэлж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хангалтгүй, нэн шаардлагатай эм тариа дутагдалтай, хүүхдийн эрүүл мэндийн төлөө эцэг, эхийн анхаарал сул байх нь хүүхдийн өвчлөл, эндэгдэлд нөлөөлсөөр байна. Сүүлийн 3 жилийн хүүхдийн эндэгдэлд хийсэн судалгаанд нийт нас баралтад хоног болоогүй болон гэрийн эндэгдлийн эзлэх хувь 46.7 (Д.Малчинхүү 2000) байгаа нь нас барсан 5 хүүхэд тутмын хоёр нь эмнэлгийн тусламж авч чадаагүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үндэсний статистикийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хийсэн судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн нас баралт (62 хувь) статистикийн мэдээнээс зөрөөтэй гарсан. Иймд эх, хүүхдийн эндэгдлийг бүртгэх тайлан мэдээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Цаашид ураг нярайн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эмч нарын хүүхдийн анагаахын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, 2 хүртэл насны хүүхдийн эрүүл мэндийн хяналтыг тогтмолжуулах, суурь өвчнөөс сэргийлэх, түүнийг цаг алдалгүй эмчлэхэд анхаарал тавина. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, сайн дурынхныг бэлтгэх, сургах, мэдээллээр хангахад эрүүл мэндийн сургалтын тогтолцоо шаардлагатай байна. Дархлаажуулалт. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилгатай халдварт өвчнийг танадах идэвхтэй сүлжээг нэвтрүүлсний дүнд дээрх өвчин жил бүр буурч, хөдөө орон нутагт вакцинжуулалтын хамралт 5-10 хувиар нэмэгдсэн байна. 1993 оноос улаан бурхан өвчнөөр хүүхэд эндээгүй, 1994 оноос сахуу, улаан бурхан, менингитийн дэгдэлт гараагүй. Халдварт саа (полимиелит) өвчнийг устгасан ДЭМБ-ын батламжийг 2000 онд хүлээн авлаа. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг олон улсын стандартын шаардлага хангасан вакцин, вакцин хадгалах, тээвэрлэх, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид зориулан, бүх аймаг, хотыг бага оврын цахилгаан үүсгүүр, мотоцикл, автомашинаар хангав. Тайлангийн хугацаанд олон улсын байгууллагаас 2.502 мянган ам.долларын дархлаажуулалтын вакцин, бэлдмэлийг авч төсвийн санхүүжилтээр жил тутам 220-250 сая төгрөгийг орон нутагт хүргэх, зохион байгуулах ажилд зарцуулж байна. 1994-2000 онуудад сүрьеэгийн вакциныг 337538 сахуу, хөхүүл ханиад, татрангийн вакциныг 319150, улаан бурхны вакциныг 315456, вируст гепатит В-ийн эсрэг вакциныг 309760, халдварт саагийн вакциныг 318017 хүүхдэд тус тус хийж, жилд дунджаар холбогдох салбарын 2500 хүнийг сургалтад хамруулав. 84

اختر الفقرة المستهدفة3