ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
гадаадын санхүүжилттэй 20 гаруй халамжийн төв жилд дунджаар 500-700 хүүхдийг
асрамжлан тэдэнд нийгмийн зохих үйлчилгээг хүргэж зарим нааштай үр дүн гаргасныг
тэмдэглэж байна. Тухайлбал Дэлхийн зөн олон улсын байгууллага Монголд 1997 оноос
хүнд нөхцөлд амьдарч байгаа гудамжны хүүхэдтэй идэвхтэй ажиллаж байна. Английн
Хүүхдийг ивээх сан 1996 оноос нийслэлийн захын хороололд нийт 125 хүүхдийн 5 хот
айлыг зохион байгуулан түүнийгээ Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Орхон аймагт
салбарлан 200 гаруй хүүхдийг хамарч нийгмийн халамж үйлчилгээ үзүүлж байна.
Кристина Нобелийн хүүхдийн сан 1998 оноос хараа хяналтгүй хүүхдийг асарч өсгөх
хотхон ажиллуулж байна.
Цаашид халамж, асрамжийн төвүүдийн үйл ажиллагааг жишиг үзүүлэлтэй
харьцуулан үнэлэх, орон нутгийн засаг захиргаатай хамтран хүүхдийг гэр бүлийн ахуй
орчинд нь буцаахад чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.
Өнчин хүүхдийг асрамжлах чиглэлээр улс, орон нутаг, томоохон аж ахуйн нэгжийн
төсвөөр гурван төв ажиллаж, тэнд 500 гаруй хүүхэд өсөж хүмүүжиж байна. Өнчин хүүхэд,
залуучуудыг дэмжих чиглэлээр Сос Киндердорф олон улсын байгууллагаас өнчин
хүүхдийг асрамжлах хүүхдийн тосгон Монголд ажиллуулахаар Засгийн газартай урт
хугацааны гэрээ байгуулан ажиллаж байна.
Харин халамжийн чиглэлээр төрийн үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн
бүртгэл судалгааг цэгцлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг хүүхдээр үнэлүүлэх, өнчин
хүүхдийг насанд хүрмэгц орон байраар хангах, ажил хөдөлмөр эрхлэхэд туслах ажлын
хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж байна.
Өнгөрсөн хугацаанд хүүхэд, гэр бүлд үзүүлж ирсэн нийгмийн халамж, хамгааллын
үйлчилгээ нь хүнд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх чиглэлээсээ илүү нөхөн сэргээх
хэлбэрээр хэрэгжиж байв. Энэ нь зардал, цаг хугацаа их шаарддаг, хүссэн үр дүнд
хүрээгүй хэдий ч нийгмийн халамжийн үйлчилгээг зөв бодлого, зохион байгуулалтаар
хэрэгжүүлэх явдал нийгмийн хамгааллын салбарын тулгамдсан зорилт болж байна.
V хэсэг
Хүүхдийн эрүүл мэндийн байдал
Улсын хэмжээнд эмнэлгийн 17.974 ор ажиллаж байгаагийн 15.8 хувь нь буюу 2857
нь хүүхдийн эмнэлгийн ор эзэлж байна. Манай улсад 10000 хүн амд ноогдох хүүхдийн
мэргэжлийн эмч 3.0, өрхийн эмч 1.8, ерөнхий мэргэжлийн эмч 3.6 ногдож байгаа бөгөөд
эдгээр нь хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг хөдөөгийн нөхцөлд сумын
эмнэлэг, багийн бага эмч нар, аймгийн төв, нийслэлд эрүүл мэндийн төв, өрхийн
эмнэлгүүд үзүүлж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан,
олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа амьсгалын цочмог халдвар,
суулгалт өвчинтэй тэмцэх, хөхөөр хооллох, хүүхдийн өвчний цогц удирдлага төсөл болон
83