ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд даргатай байна.” гэж заасны дагуу ЦЕГазрын бүтцэд дотоод хяналт-аюулгүй байдлыг газрыг байгуулан ажиллаж байна. 65. 2010 онд 251, 2011 онд 237, 2012 онд 322, 2013 онд 273 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нар тогтоолгүйгээр цагдан хорьсон тохиолдол бүртгэгдээгүй байна. 66. Цагдан хорих байруудын нөхцөл байдлын талаар Байршил, багтаамж: Улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 26 цагдан хорих байр үйл ажиллагаа явуулж байгаагаас Нийслэлд цагдан хорих төв 1, аймгуудад 21 цагдан хорих байр, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Багануур дүүрэгт тус бүр 1 цагдан хорих байр, Налайх дүүрэгт баривчлах байр 1 тус тус үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл дэх цагдан хорих төв 1000 хоригдогчийн, аймаг, орон нутаг дахь цагдан хорих байрууд 24-60 хоригдогчийн, Дархан-Уул аймаг дахь цагдан хорих байр 80, Төв аймаг дахь цагдан хорих байр 100, Орхон аймаг дахь цагдан хорих байр 200 хоригдогчийн багтаамжтай бөгөөд өнөөдрийн байдлаар Дорнод аймаг дахь цагдан хорих байранд 42 хоригдогчийн багтаамжтай боловч 92 хоригдогч цагдан хоригдож байгаа нь ачаалал 2 дахин өссөн буюу хэт ачаалалтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай аймаг дахь цагдан хорих байрууд нь нэмж хоригдогч хүлээн авах боломжгүй ачаалал ихэсч хүний тоо багтаамжаас хэтэрсэн, бусад цагдан хорих байрууд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Цагдан хоригдогсдын тоо: Өнөөдрийн байдлаар цагдан хорих байруудад нийт 1303 /гадаад иргэн 6, Цагдан хорих 461 дүгээр ангид 4, БНХАУ-2, ОХУ-1, Бангладеш-1, Дорнод аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд Гүрж-1, Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд Казакстан-1/ хоригдогч байгаагаас насанд хүрсэн эрэгтэй 1194, насанд хүрсэн эмэгтэй 77, насанд хүрээгүй эрэгтэй 31, насанд хүрээгүй эмэгтэй 1 хоригдогч байна. Ерөнхий газрын харьяа цагдан хорих байруудад нэг жилээс дээш хугацаанд хоригдон шалгагдаж буй 35 хоригдогч байна. 67. Жилд дунджаар 4500 орчим сэжигтэн, яллагдагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан хоригддог бөгөөд 2013 оны жилийн эцсийн байдлаар өссөн дүнгээр 7767 хоригдогч, 2014 оны эхний хагас жилийн байдлаар өссөн дүнгээр 4271 хоригдогч цагдан хоригджээ. Үүнээс 2013 онд 3536, 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1889 хоригдогч шүүхээс хорих болон баривчлах ялаар шийтгэгдсэн байна. 68. 2013 онд цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч нараас шүүгчийн захирамжаар 649, баривчлах цагдан хорих байрны даргын тогтоолоор 274, 2014 оны эхний 6 сард шүүгчийн захирамжаар 298, баривчлах цагдан хорих байрны даргын тогтоолоор 193 хоригдогч тус тус суллагджээ. 7 дугаар зүйл. Эрүү шүүлтийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн хэрэгт хэрэг үүсгэн хариуцлага хүлээлгэх, уг этгээдийг шилжүүлэх асуудлаар прокурорын газар арга хэмжээ авна. 69. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 2010 оны 11 дүгээр сарын 01-нээс 19ний өдрийн 49 дүгээр хуралдаанаас Монгол Улсын Засгийн Газарт өгсөн зөвлөмжийн 9 дэх заалтад “Ял завших явдлыг зогсоож, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал 393

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات