ДОЛООДУГААР БҮЛЭГ
5.
захирамжийн хэлбэрээр шийдвэр гаргахаар заасныг үндэслэн шүүгч баривчлах,
цагдан хорих эсэх талаар захирамж гаргахаар болгосон.
Насанд хүрээгүй яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа 18 cap хүртэл, насанд
хүрсэн яллагдагчийг хорьж мөрдөж хугацааг 24 cap хүртэл сунгаж болохоор
хуулийн 69, 366 дугаар зүйлүүдэд заасныг Монгол Улсын нэгдэн орсон олон
улсын гэрээний заалтад нийцүүлэх, хэргийг шуурхай шалган шийдвэрлэх,
үндэслэлгүйгээр хүний эрхийг хязгаарлах боломжийг багасгах зорилгоор хорьж
мөрдөх нийт хугацааг хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт ялгаатай тогтоосон
өөрчлөлтийг төсөлд тусгасан.
6 дугаар зүйл. 4-р зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон
этгээдэд байцаан шийтгэх ажиллагааг хэрхэн яаж явуулах талаар
59. Монгол Улсын нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон
улсын пакт”-ын 14 зүйл, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд шүүхийн өмнө
бүх хүн тэгш эрхтэй болохыг баталгаажуулсан болно. Эрүүгийн хэрэгт буруутгуулсан хэн
боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй.
60. Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комисс нийт 3229 гомдол хүлээн
авснаас 70 орчим хувь буюу 2260 орчим ньэрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай
холбоотой байв. Үүний 13 хувь нь эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
эрүү шүүлт тулгасан тухай гомдол байв.
61. Түүнчлэн баривчлах, цагдан хорих үйл ажиллагаа болон хэрэг бүртгэгч,
мөрдөн байцаагчийн ёс зүй, зан харилцаатай холбоотой гомдол 18 хувийг эзэлж
байна. Тухайлбал, 2013 онд хүлээн авсан нийт 669 гомдлын 289 буюу 43.2 хувийг
цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, хорих ял эдэлж буй ялтнуудаас гаргасан байна.
Тэдгээрийн 166 гомдолд хилс хэрэгт холбогдсон, эрүү шүүлтэд өртсөн тухай дурдсан ба
шалгалтаар 29 гомдол буюу 17.5 хувьньгомдол гаргагч эрүү шүүлт тулгах гэмт хэргийн
хохирогч болсон байж болзошгүй байна гэж ХЭҮК-оос үзэж байна.
62. Улсын ерөнхий прокурорын 2014 оны 02 сарын 13-ны өдрийн А-12 дугаар
тушаалд Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
мэргэжлийн газрын 6-р хэлтэс нь Улсын Ерөнхий Прокурорын газраас харъяалал
тогтоосон хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна гэж заасан ба Цагдаагийн
ерөнхий газрын даргын 2014 оны 02 сарын 14-ний өдрийн 95 дугаар тушаалаар Тусгай
субьектын хэрэг мөрдөх хэлтэс 6 дугаар хэлтсийг байгуулав.
63. Тус хэлтэс байгуулагдсанаас хойш Улсын Ерөнхий Прокурорын
газраас харъяалал тогтоосон 16 гомдол мэдээлэл хүлээн авч, 9 эрүүгийн хэрэгт
хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 1 хэрэг нь эрүү шүүлт
тулган хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг байсанд мөрдөн байцаалтын ажиллагаа
явуулахад цагдаагийн алба хаагчийн гэм буруутай үйлдэл нь тогтоогдоогүй тул
гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
/Хавсралт 6/
64. Монголд Улсын Их Хурлаар шинэчлэн баталсан /2013 оны 07 сарын 05/
Цагдаагийн албаны тухай хуулийн 18.2 дугаар зүйлд “. . . дотоод хяналт-аюулгүй
392
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات