ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 6.3 ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ХОЁР ДАХЬ ТАЙЛАН, ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭЭД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХОРООНООС ӨГСӨН ЗӨВЛӨМЖ 1. Хүүхдийн Эрхийн Хороо нь Монгол Улсын хоёрдугаар илтгэлийг (CRC/C/65/ Add.32) 2003 оны тавдугаар сарын 6-нд хүлээн авч, 2005 оны тавдугаар сарын 26нд 1040-1041 дүгээр (CRC/C/SR.1040 болон 1041) хуралдаанаар хэлэлцэж, 2005 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 1052 дугаар хурлаас дараах зөвлөмжийг гаргав: А. Оршил 2. Тус хороо нь Монгол Улсын хоёрдугаар илтгэлийг хүлээн авсандаа талархаж байгаа ч илтгэл бичих журмыг мөрдөөгүй, хугацаа хожимдуулсанд харамсаж байна. Мөн статистикийн чухал мэдээ, тодорхой мэдээллийг бичгээр явуулж (CRC/C/Q/MNG/2) хүүхдийн асуудлын талаар тодорхой ойлголт өгч өндөр хэмжээний төлөөлөгчид товч ярилцах замаар нэмэлт мэдээлэл өгсөнд талархаж байгаагаа тэмдэглэж байна. Б. Гишүүн улсын өмнөх илтгэлийн мөрөөр авсан арга хэмжээ, олсон амжилт 3. Хүүхдийн эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр дараах хуулийг баталсныг Хороо сайшаан тэмдэглэж байна. Үүнд: а. Хүүхдийн тусгай хамгааллын хууль зүйн хүрээг хангаж өгсөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай 1996 оны хууль; б. Тахир дутуу болон хууль ёсны асран хамгаалагчгүй өнчин хүүхдүүдэд хүртээх нийгмийн халамжийн хэлбэр, хамрах хүрээг тогтоож өгсөн Нийгмийн халамжийн тухай 1998 оны хууль; в. Хүүхдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх асуудлыг тусгасан Эрүүл мэндийн тухай 1998 оны хууль; г. Хүүхдийн хөдөлмөр, тэдгээрийн ажиллах нөхцөлийг зохицуулсан Хөдөлмөрийн тухай 1998 оны хууль; д. Эцэг эхийн үүрэг, үрчлэлт, асран хамгаалал, хүүхдийн мөнгө төлөлтийн асуудлыг зохицуулсан Гэр бүлийн тухай 1999 оны хууль; е. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай 2000 оны хууль, түүнийг байгуулсан явдал; ё. Хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг, хүүхэд, гэр бүл, нийгмийн эсрэг гэмт хэргийн талаар тусгай бүлэг оруулан шинэчилж найруулсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хууль; 103

اختر الفقرة المستهدفة3