ЗУРГАДУГААР БҮЛЭГ ийн 52.4 (995,6 сая) хувийг буцалтгүй тусламж, 47,0 (904.4 сая) хувийг хөнгөлөлттэй зээл эзэлж байна. Цаашид хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг хөгжүүлэх, тэдэнд нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн байдлыг сайжруулах үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг оновчтой болгохоор чармайж байна. Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд хүргэдэг хүчин зүйлийг тогтоох, урьдчилан сэргийлэхэд анхаарч, Хүүхэд өсвөр үеийнхний байдлыг сайжруулах үйл ажиллагааны хоёр дахь шатны (2010 он хүртэл) хөтөлбөрийг үндэсний онцлогт тохируулан боловсруулах, үндэсний зөвшилцөлд хүрэх замаар баталгаажуулан хэрэгжүүлнэ. Нийгмийн халамж, хамгааллын бодлого хувь хүний дотоод хүчин зүйл, чадавхыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн иргэний нийгмийн санаачлагыг дэмжин, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. НҮБХХ нь мэдлэг, туршлага, нөөцийг холбож улс орнуудын өөрчлөлтийг олон нийтэд хүргэх замаар илүү сайн сайхан амьдралыг цогцлон байгуулахад хүмүүст туслах зорилго бүхий НҮБ-ын дэлхий нийтийн хөгжлийн сүлжээ юм. 102

اختر الفقرة المستهدفة3