ТЭМДЭГЛЭЛ В. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БУСАД ХЭРЭГСЭЛТЭЙ ХАМТРАХ НЬ Хэвлэл мэдээллийн бусад байгууллагуудтай хамтран ажилласнаар зардлаа багасгаж, үр нөлөөгөө нэмэгдүүлэх боломжтой. Гардиан, Вашингтон Пост зэрэг олон улсын хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагууд том үр дүнд хүрэхийн тулд ингэж ажилласан туршлагатай. Мөн жижиг хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой юм. Бүтээл нийтлэх цаг нь болоход хамтын хүчин чармайлт хэрэгцээтэй байдаг. Өөр төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр магадгүй өөр өөр улс оронд үйл явдлын мэдээ, сурвалжилгыг нэгэн зэрэг нийтэлснээр үр нөлөө нь илүү байж, үзэгчдийг татах боломжтой болно. Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээ нь хүн худалдаалах гэмт хэргийн эх сурвалждаа хэд хэдэн сонирхолтой хамтын ажиллагааны боломжийг тодорхойлсон байна. Г. ГАДААД ДЭМЖЛЭГ Сурвалжилга бэлтгэхдээ редакцын гадна болон дотоодоос аль алинаас нь дэмжлэг авч болно. Боломжит хувилбарууд: • Сонгогдсон улс төрчид • Бизнесийн лидерүүд • Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд • Төрийн бус байгууллага болон нийгэмд чиглэсэн кампанит аяны удирдагчид • Эрдэмтэн, мэргэжилтнүүд • Олны танил, алдартай хүмүүс Мэдээ сурвалжилгынхаа зорилгыг тайлбарлаж, тэднээс дэмжлэг хүсээрэй. Тэдний зургийн хажууд дэмжиж буйг нь илэрхийлсэн цөөн хэдэн өгүүлбэр нийтлээрэй. Энэ нь таныг олон нийтийн зүгээс дэмжлэг авч байгааг бусдад харуулах болно. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 29

اختر الفقرة المستهدفة3