ТЭМДЭГЛЭЛ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТ НЭМЭГДҮҮЛЭХ МЭДЭЭНИЙ ГАДААД ЖИШЭЭ http://edition.cnn.com/2017/06/21/africa/mauritania-slavery-biram-dah-abeid/index.html Actors lend their support to a global campaign to end modern slavery. Availabe at: http://www.ilo.org/ global/about-the-ilo/newsroom/news/WCMS_416433/lang--en/index.htm 2.3. ХЭСЭГ- ОЛОН НИЙТИЙН ДЭМЖЛЭГ АВАХ НЬ A. ДЭМЖЛЭГ ОЛОХ НЬ Хэрэв та цаг хугацаа, нөөц шаардсан, түүнчлэн эсэргүүцэж буй хүмүүсийн анхаарлыг татахуйц мэдээ, сурвалжилга бичихээр зорьж байгаа бол редактораас зөвшөөрөл авах нь хэцүү ажил байж мэдэх юм. Энэ тохиолдолд уг ажил манай хэвлэл мэдээллийн байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ажил гэдгийг редактораа ойлгуулж ятгах ганц сонголт л танд байна. Та удирдлагадаа дараах зүйлийг сануулж болно. • Сэтгүүл зүйн цөм нь эрэн сурвалжлахад оршино. • Эрэн сурвалжлах сайн мэдээ нь хэвлэл мэдээллийн байгууллагын өнгө төрхийг өсгөж, байр суурийг бэхжүүлж, орлогыг нэмэгдүүлнэ. • Сурвалжилга нь ер бусын өндөр чанартай болох ба олон нийтийн анхаарлыг татаж, нэр хүндийг өсгөнө. • Танай байгууллага тухайн сэдвийг “өмчилж” чадна. Өөрөөр хэлбэл тухайн сэдвийг өгүүлэх үндсэн цэг болно. Бусад хүмүүс хамаарах мэдээг цааш үргэлжлүүлнэ. • Мэдээг шагналд нэр дэвшүүлэх боломжтой юм. Б. САНХҮҮЖИЛТ Эрэн сурвалжлах ажилд зарцуулах нэмэлт цаг хугацаа, нөөц хайхдаа ажилтнуудын цаг, тээврийн болон байрны зэрэг бусад бүх зардлыг төлөвлөх нь чухал байдаг. Сурвалжилга, мэдээ бэлтгэхдээ гадны санхүүжилт хайгаарай. Тухайлбал олон улсын төрийн бус байгууллага шилжилт хөдөлгөөний талаар цуврал мэдээ бэлтгэхээр бусад улс руу явж буй сурвалжлагчийн зардлыг төлөхийг зөвшөөрч магадгүй юм. Заримдаа уралдааны ялагчдад тэтгэлэг олгогддог. Үйл явдлын нэг талыг барьсан, зөвхөн санхүүжүүлэгчийн хүссэн зүйлийг мэдээлэх эрсдэлтэй байдгийг анхаарах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага нь редакцын хяналтаа хадгалж, юуг нийтлэх вэ гэдгээ эцэслэн шийддэг байх нь чухал юм. 28 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

اختر الفقرة المستهدفة3