84 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА байнга байдаг”, “Уулын өгсүүр уруу газар, шавартай газар, олон машин зэрэгцэж давхих үед морь үргээд би айдаг” гэх мэтээр унаач хүүхдүүд хариулсан байна. Нэгэн аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч “Айлд байгаа унаач хүүхдүүд гөлийчихсөн байдаг. Ар гэрийг нь асуухад зарим нь шууд уйлна эсвэл нулимс нь цийлгэнээд гэрээ санасан гэдэг. Малчин айлынхан боловсрол багатай хүмүүс байдаг болохоор элдэв янзаар хандана. Зарц байдалтай харьцаад шийтгэнэ. Ийм асуудал бол гарч байсан” гэж хэлсэн. Уяачаас энэ талаар асуухад энгийн нөхцөлд ямар ч асуудал байхгүй харин уралдааны үеэр л асуудал гардаг гээд “Уралдааны үед унаач хүүхдүүд, туслах уяачид хоорондоо зодолдох асуудал бол гардаг. Ташуурын хэмжээг тусад нь заагаад дүрэмдээ оруулсан. Нэг хэсэг урт ташуур эргүүлээд хоорондоо зодолддог байсан. Ер нь тавиач хүүхдүүд төхөөрөмжид ойр зогсох гэж муудалцах, тавиачгүй хүүхдийг дээрэлхэх зэрэг асуудлаас болж зодолддог. Үүнийг зохицуулах шаардлагатай” гэсэн байна. МХЕГ-аас 2021 онд стандартын бус ташуур хэрэглэсэн 18, гуталгүй ирсэн 8 тохиолдол, биедээ богино долгионы станц чихэвч хэрэгсэл авч явсан 12, гар утас 2, хувцас биеийг нь скочоор ороож бэхлэх, урт суран оосор, резинэн утас, чулуугаар хийсэн дүүгүүр, гал асаагуур, гялгар уут, хадаг, шүгэл биедээ авч гарахыг оролдсон зэрэг 36 тохиолдлыг илрүүлж таслан зогсоосон байна.46 Хурдан морь унадаг 13-аас дээш насны хүүхдүүд сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл, тохиолдлыг ийнхүү ярьж байна. Үүнд: Заналхийлэх - Уяачид, тэдний туслахуудад зодуулахаар морь унахаа болих юм сан гэж боддог. Зоддоггүй айл гэж хаа нэг байх болов уу. Алгадна, өшиглөнө, цохино, элдэв юмаар цохих үе ч байдаг. Морины ажил буруу хийх, ажлаас зугтаагаад мэдэгдэх тохиолдолд зодуулдаг. Сэтгэл санаанд айдас, түгшүүр, шаналалд өртөх - “Хамгийн хэцүү нь ажил маш их байдаг. Дээрээс нь бас морио унаад уралдаад явдаг. Би цаашид уяач болохгүй. Хотод очиж банканд ажилладаг хүн болно” гэж хэлсэн бол энэ талаар Улаанбаатар хот орчимд амьдардаг унаач хүүхэд “Цалингаа авч чадахгүй муриулж байсан. Гэхдээ цагдаа, шүүхэд хандаагүй. Том хүн болохоор яаж ийгээд аргалаад өнгөрөх байх гэж бодоод айгаад өнгөрсөн. Намайг хамгаалах хүн байхгүй гэж хариулсан бол өөр нэгэн хүүхэд “Бидэнд заримдаа зөвлөгөө авах хэрэгцээ байдаг. Хэнд хандахаа мэдэхгүй байна. Хандвал цаашдаа яах бол гэж айдаг, морь унахгүй гэртээ ажил хийх юм сан” гэжээ. 46 МХЕГ-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/356 дугаар албан бичиг.

Выберите целевой абзац3