БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 59 хүнсний судалгаа хийхэд голдуу маш түргэн хугацаанд тостой хуушуур, ундаа гэх мэтээр аль болох хямдхан хооллодог. Тэр нь ирээдүйд эрүүл мэндийн асуудал үүсгэж болох нөхцөл үүсгэж байгаа юм” гэж хэлсэн. Хүүхдүүдийн хувьд халуун наранд эсвэл хэт хүйтэнд гадаа ажиллах, их хүнд зүйл өргөх, түлхэх, татах, ажилдаа өглөө үүрээр очиж байсан эсвэл орой их харанхуй болтол ажилласан, дуу чимээ ихтэй орчинд ажилласан болон нэг үйлдлээ олон дахин завсарлагагүй давтаж олон цагаар ажиллаж байсан нь хамгийн нийтлэг байна. Иймд хогийн цэг зэрэг бусадтай харилцах, холбогдох боломж хязгаарлагдмал нөхцөлд ажилладаг жимс, самар түүх, малчны отроор хүүхэд авч явах, аялал жуулчлалын бааз, үйлдвэрийн газрууд зэрэг бусад ажлын байранд хүүхэд ажиллах, амьдрах нөхцөлийг анхаарч зохицуулах шаардлагатай байна. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдах ажил, хөдөлмөр хийж байсан хүүхэд “Суухыг хориглоно. Өдөржингөө зогсоод, холхиод байхад хөл өвддөг” гэж хэлсэн. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн гэлтгүй байнга зогсох нөхцөлтэй хоолны газрын угтах үйлчилгээ зэрэг ажлын байранд хүүхдийн ажиллах цагийг хязгаарлах, хяналт тавих шаардлагатай гэж үзэж байна. Хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц ажил Судалгааны явцад хүүхдүүд ажлын байрны бэлгийн дарамтад өртөх, биеэ үнэлэхэд уруу татагдах, цаашилбал бэлгийн мөлжлөгт өртөх байдал цөөнгүй илэрсэн. ЦЕГ-ын статистик мэдээллээс30 үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг хуулийн байгууллагаар шийдвэрлэгдсэн нь төдийлөн нийтлэг биш бөгөөд нууц хэлбэрээр оршин байгаа нь ажиглагдсан. Хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх ажил Хүүхдийн аюулгүй байдалд хор нөлөө үзүүлэхүйц нөхцөл гэдгийг “газар дор, усны гүнд болон аюултай өндөрт эсвэл хэтэрхий давчуу орон зайд хийж буй ажил, аюултай машин механизм, тоног төхөөрөмж, багаж зэвсэгтэй харьцаж буй ажил, түүнчлэн хүнд ачааг гараараа өргөж зөөх болон тээвэрлэх зэрэг биеийн хүчний ажил, тодорхой хүнд нөхцөлд, тухайлбал уртасгасан цагаар эсвэл шөнийн цагаар, эсвэл ажил олгогчийн ажлын байранд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хашигдан хийж буй ажил” гэж ойлгохоор ОУХБ-ын 190 дүгээр зөвлөмжийн 3 дугаар зүйлд тусгажээ. Цахим асуулгад оролцсон хүүхдүүд тэдний аюулгүй байдалд нөлөөлөхүйц дээр дурдсан ажил, хөдөлмөр эрхэлж байсан талаараа өгсөн хариултыг дараах хүснэгтэд давтамжаар нь ангилан харууллаа. 30 ЦЕГ-ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5/183 дугаар албан бичиг.

Выберите целевой абзац3