50 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА албадан хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд нь хамсаатан болж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд эцэг, эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач монгол охидыг Монгол Улс болон гадаадын зарим улсад албадан хөдөлмөр эрхлүүлж байсан нь бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд хүргэсэн гэж дүгнэсэн байна.27 Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд заасан “Бэлгийн мөлжлөг” гэмт хэрэгт өртсөн хүүхдийн тоо 2018 онд 1 байсан бол 2019 онд 4, 2020 онд 2 болж харьцангуй нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэрэгт хохирсон хүүхдийн тоо 2018 онд 4 байсан нь 2019 онд 5 болж бага зэрэг нэмэгдсэн бол 2020 онд харин энэ гэмт хэрэгт хохирсон хүүхэд бүртгэгдээгүй байна. Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлд заасан “Хүн хулгайлах” гэмт хэрэгт хохирсон хүүхдийн тоо сүүлийн гурван жилд тус бүр 2 илэрчээ. Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлд заасан “Бэлгийн дарамт учруулах” зөрчилд хохирсон насанд хүрээгүй хүн 2018, 2019 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бол 2020 онд 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Ярилцлагын үр дүнгээс үзэхэд бэлгийн дарамтад хохирсон насанд хүрээгүй хүн өөрөө гомдол гаргахгүй л бол хууль бус үйлдлийг ирлүүлэх боломжгүй, нөгөө талаас хэргийг шийдвэрлэхдээ өгсөн мэдээллийн нууцлалыг хадгална гэдэгт тэд итгэдэггүйгээс хэргийн тоон үзүүлэлт улсын хэмжээнд бүртгэгддэггүй байсан байх магадлалтай гэж үзэж байна. Ажлын байрны бэлгийн дарамт охидод их хэцүү. Нэг ажил хийсэн. Тэгсэн ажлын газрын нэг ах намайг байнга өддөг. Тэгээд байж байгаад хажууд ирээд сонин сонин юм яриад байдаг. Чи гарч орж яваач, чиний насан дээр ууж идэж, наргиж явах нас. Хүнтэй суучихвал гоё сайхныг мэдрэхгүй гэх мэт. Заримдаа ирээд хажууд зогсоод чи хүнтэй унтаж үзсэн үү? гээд асуудаг. Тэгээд + гэсэн сайт үзүүлээд, энийг ороод үзээч, ийм юм үзсэн үү? гээд .... Тэгээд чимээгүй байгаад, хариу хэлэхгүй болохоор байж байгаад чихэн дээр ирээд шууд чанга хашхирдаг. (Бэлгийн дарамтад өртсөн хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас ) ЦЕГ-ын ирүүлсэн статистикаас үзвэл Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” гэмт хэрэгт 2020 онд насанд хүрээгүй Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, “Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан”, 2021 он. https://mn.usembassy.gov/mn/2021-trafficking-in-persons-reportmn/, https://www.state.gov/wp-content/uploads/2021/09/TIPR-GPA-upload-07222021.pdf холбоосноос дэлгэрүүлэн уншина уу. 27

Выберите целевой абзац3