БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 47 Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай НҮБ-ын нэмэлт конвенц22-ын Боолчлолтой адилтгах ёс, заншил хэсгийн 1 дүгээр зүйлд “Энэхүү конвенцод оролцогч улс гүрэн бүр ... хараахан устаагүй байгаа дараах ёс болон заншлыг бүрэн халах буюу устгахыг аль болох богино хугацаанд амжилттай гүйцэтгэхийн тулд бүхий л хэрэгжихүйц болон шаардлагатай хуулийн болон бусад арга хэмжээ авна” гээд (d) хэсэгт “18 нас хүрээгүй болон бага насны хүүхдүүдийг ашиглах буюу тэдний хөдөлмөрийг мөлжих зорилгоор эцэг эхийнх нь аль нэг, эсхүл хоёул, эсхүл асран хамгаалагч нь тэднийг шан харамжтай буюу түүнгүйгээр бусдад23 өгдөг аливаа “ёс буюу заншил” гэж тус тус заажээ. Судалгаанд хамрагдсан 18 насанд хүрээгүй болон бага насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч нь шан харамжтай эсвэл шан харамжгүй, бусдад өгдөг гэсэн нь конвенцод заасан үндсэн шинжийг хангаж байна. Харин хүүхдийн хөдөлмөрийг мөлжих зорилгоор бусдад өгч байгаа эсэхийг тодруулахын тулд “хөдөлмөрийн мөлжлөг” гэдэг ойлголтыг тусгайлан судлах шаардлагатай болсон. Энэхүү ойлголтыг монгол хэл дээрх эх сурвалжид тодорхойлсон онолын тодорхойлолт байхгүй байна. Харин ОУХБ-ын англи хэл дээрх эх сурвалжийг үзэхэд “ажлын байран дахь хөдөлмөрийн мөлжлөг”-ийг илрүүлэхэд 9 шалгуураар шалгадаг байна.24 Эдгээр 9 шалгуурын аль нэгийг хангахад тухайн ажил нь мөлжлөгт тооцогдох бөгөөд шалгуур үзүүлэлтүүдийн дагуу чанарын болон асуулгын судалгааны үр дүнг ангилан дүн шинжилгээ хийхэд хүүхдийн ажил, хөдөлмөрт хөдөлмөрийн мөлжлөгийн бүх шинж илэрсэн. Ялангуяа хурдан морь унаач хүүхдийн ажил, түүнийг хийж гүйцэтгэдэг нөхцөл нь дангаараа хөдөлмөрийн мөлжлөгийн бүх шинжийг агуулж байгаа нь анхаарал татаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1956 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталсан. Монгол Улс энэхүү нэмэлт конвенцыг 1968 онд хүлээн зөвшөөрсөн, монгол хэл дээрх эхийг дараах холбоосоор үзнэ үү: https://legalinfo.mn/mn/detail/1291 23 Энэхүү “бусдад өгөх” гэсний англи хэл дээрх хувилбар нь “a child or young person ... is delivered” буюу “хүүхдийг ... хүргэж өгөх эсвэл хүлээлгэн өгөх” гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд үүнийг худалдах, үрчлүүлэх шинжийг агуулна гэж үзэхээргүй байна. 24 ОУХБ, “Хөдөлмөрийн мөлжлөгийн шалгуур үзүүлэлтүүд”, Эх сурвалжийг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзнэ үү: https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---ed_norm/---declaration/documents/ publication/wcms_105035.pdf 22

Выберите целевой абзац3