БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 45 тийм хуулиар хийсэн гэрээ гэх зүйл байхгүй. Бид хөдөлмөрийн гэрээ хийх гэхээр НДШ 11,5 хувь байснаа одоо 12,5 хувь болчихоор ажилтнууд дургүй байдаг” гэжээ. Харин ТББ-ын ажилтантай хийсэн ярилцлагаар ажил олгогчид хүүхдээр ажил, хөдөлмөр эрхлүүлэхийн давуу талыг “Ажил олгогчийн хувьд хүүхдийн хөдөлмөрийн хөлс бага, хямд ажиллах хүчин гэж үздэг. Гэрээ хийх шаардлагагүй, дуртай цагтаа дуудна, өөр ажил ч хийлгэх боломж байдгаас ажиллуулах сонирхолтой байдаг” гэсэн байна. Ажил олгогчид, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчид болон төрийн болон ТББын ажилтан, алба хаагчид гэсэн оролцогч талууд бүгд хүүхэдтэй гэрээ байгуулж ажиллуулдаг тохиолдол маш цөөн бөгөөд гэрээ байгуулсан ч хэлбэр төдий, ажлын хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажиллах цагийг тохиролцдоггүй нөхцөл байдал нийтлэг байгааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд дээр дурдсанчлан эцэг, эх нь хүүхдээ өөртөө туслуулах эсвэл танилынхаа ажлын байранд ажиллуулах нь элбэг байх бөгөөд энэ тохиолдолд гэрээ байгуулахгүй зөвхөн амаар тохиролцдог нийтлэг жишиг ажиглагдлаа. Энэ нь гэрээгүй ажиллах хамгийн түгээмэл тохиолдол байна. Энэ мэтчилэн гэрээгүй, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг, цалин хөлс тодорхойгүй байдлаар ажиллаж байгаа хүүхэд өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүйн улмаас боолчлолын шинжтэй хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаа тохиолдол илэрч байна. “Аав, ээж нь гэрээ хийгээд өөрсдийнхөө дансаар мөнгийг нь аваад, хүүхэд нь өөр аймагт ажилладаг байсан тохиолдол байна. Тэр хүүхэд ерөнхийдөө хар үгээр хэлэхэд зарцын байдалтай бүх л ажлыг нь хийж байгааг амьдрал дээр нь очоод харж байсан. Зарим хүүхэд гэрээ байхгүйгээ шууд хэлдэг. Зарим нь гэрээ байгаа гэдэг боловч харуулж байсан удаа байхгүй. (Нэгэн аймгийн цагдаагийн алба хаагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас ) Үүнээс үзэхэд гэрээгүй, цалин хөлс, ажлын нөхцөл тодорхойгүй ажиллаж байгаа хүүхдийн ажиллах нөхцөл муудаж, улмаар боолчлолын илүү хүнд хэлбэрт шилжих магадлалтай байна. Тухайлбал хүүхэд ажиллаж байгаа газраа орхиж явах эрхгүй, боломжгүй нөхцөлд хүрсэн тохиолдол цөөнгүй байгаа нь судалгаагаар илэрсэн юм. Судалгаанд оролцсон ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд ихэвчлэн өөр ажил олдохгүй гэх шалтгаанаар ажлын байраа орхиж чаддаггүй бол ажил

Выберите целевой абзац3