СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ, САНАЛ, ЗӨВЛӨМЖ 91 хохирох нь тулгамдсан асуудал болоод байна. Олон улсын байгууллагаас гаргасан хэм хэмжээ, жишиг болон шалгуур үзүүлэлтүүдээр хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэх болон эдийн засгийн бус үйл ажиллагаанд оролцох цагийн хязгаарыг тогтоосон байдаг. Гэвч хүүхэд ажил, хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ гэрийн ажилд багагүй цагийг зарцуулж, өөрийн гэрээс гадна бусад айлд гэрийн ажил хийх, түүнчлэн насанд хүрсэн хүний ажил, хөдөлмөрт цалин хөлсгүйгээр туслалцаа үзүүлэх байдлаар өдөр хоногийг завгүй өнгөрөөж сурч боловсрох, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, насныхаа онцлогт тохирсон тоглоом болон наадамд оролцох, соёлын амьдрал, урлан бүтээх үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох эрхээ эдэлж чадахгүй байдалтай байна. Хурдан морь унаач хүүхдүүдийн хийдэг ажилд мориноос унан бэртэж гэмтдэг, загнуулах, зодуулах, бусад байдлаар шийтгүүлэх зэргээр бие бялдар, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг, архи, тамхи зэрэг хот зуршилд автах эрсдэлтэй, хараалын үг хэлэх, нийгмээс тусгаарлагдан найз нөхөдгүй болох зэргээр ёс суртахууны доголдолтой болдог зэрэг хүүхдийн хөдөлмөрийн аюултай бүх шинж илэрч байна. Цаашилбал унаач хүүхдүүд насандаа тохирохгүй хэт олон цагаар ажилладаг, ямар ч зав чөлөөгүй морины ажил хийдэг боловч уяачид цалин хөлсийг нь эцэг, эх, асран хамгаалагчид шууд өгдөг, цалингаа өөрөө авсан ч гэрийнхэндээ зарцуулдаг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй цалингаар ажилладаг, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжгүй болдог. Судалгааны санал, зөвлөмж Монгол Улс олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн хүүхдийн хөдөлмөрийг хориглох, устгах үүрэг, амлалтуудаа бүрэн биелүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах, хүүхдийн хөдөлмөрийг устгахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү судалгааны үр дүнг үндэслэн дараах санал, зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Выберите целевой абзац3