БҮЛЭГ 4. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 87 Мөн туслах уяачид унаач хүүхдүүдэд байнга заавар өгч, хянаж ажиллах үүрэгтэй гэж үзвэл тэдний үлгэрлэл, зан харилцааны доголдол нь хүүхдийн ёс суртахуунд сөрөг нөлөөлөл үзүүлэх боломжтой гэж үзэж болохоор байна. Жишээлбэл нэгэн аймгийн 9 настай унаач хүүхэд “Би тамхи татахгүй, аав маань ч тамхи татдаггүй. Харин хурдны морь унадаг 12 настай ах маань тамхи татдаг. Манай туслах уяачид манай найз бид хоёрыг хүлж байгаад ам, хамар дараад нэг хамраар маань тамхи соруулж тоглосон. Тэгэхдээ тамхи чинь гоё үнэртэй юм байна” хэмээжээ. Унаач, тавиач хүүхэд бусдыг дээрэлхэх, асуудлыг биеийн хүчээр шийдвэрлэх, нэгнээ ялгаварлан гадуурхах, ангилал, зэрэглэл тогтоох зэрэг нийгмийн сөрөг зан үйлд хэвшүүлэх хор нөлөөтэй болохыг анхаарах нь зүйтэй юм. Түүнчлэн унаач хүүхдийн хийж байгаа ажил, түүнийг гүйцэтгэх шинж чанар нь (1) арван найман насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг, (2) ашиглах буюу хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор, (3) эцэг, эх, асран хамгаалагч нь шан харамжтай эсвэл шан харамжгүйгээр (4) бусдад өгөх гэсэн боолчлолын бүх дөрвөн шинжийг бүрэн хангаж байгаа тул унаач хүүхдийн хөдөлмөр нь боолчлолын хэлбэрийг агуулж байгаа гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгааг анхаарч эрх зүйн зохицуулалт, нийгэм, эдийн засгийн нөхцөл зэрэг бүх талаас нь бүрэн зохицуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Выберите целевой абзац3