БҮЛЭГ 4. ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
85
Үүнээс дүгнэж үзвэл 12 хүртэлх насны унаач хүүхдүүд морины амыг татаж
дийлэхгүйгээс эсвэл бороонд морь халтирах зэргээс болж унаж гэмтэх, уралдааны
үед бусдад ташуурдуулах, үеийн хүүхдүүдэд дээрэлхүүлэх, архи уусан хүнтэй
харьцахаас айх, уралдаанд хоцрох, түрүүлэхгүй байх зэрэг айдас, түгшүүрээ
илэрхийлсэн.
Гомдсон, гэрээ санасан тохиолдолд уяаны галаас зугтах тохиолдол ч цөөнгүй
гардаг нь ажиглагдлаа. Харин 13 ба түүнээс дээш насны унаач хүүхдүүд мориноос
хүчтэй унах, зодуулж шийтгүүлэхээс айх, завгүй ажиллахаас халшрах, цалингаа
авч чадаагүй тохиолдолд том хүнээс нэхэж авахаас айх зэрэг айдас, түгшүүрээ
илэрхийлсэн.
Аль ч насны бүлгийн хүүхдүүд мориноос унаж гэмтэх, бэртэхээс болон
зодуулах, шийтгүүлэхээс айх тал ижил байгаа нь ажиглагдсан. Мөн аль ч насны
унаач хүүхдүүдийг зодож шийтгэх буюу бие махбодын шийтгэл хүлээлгэх тохиолдол
нийтлэг байгаа нь судалгаагаар илэрлээ. ОУХБ-ын “Ажлын байрны хүчирхийлэл”47
тайлангаас үзэхэд бие махбодын шийтгэл оногдуулах нь сэтгэл санааны хэвийн
байдлыг алдагдуулж стресс үүсгэн эрүүл мэндэд нөлөөлөх, сэтгэц, сэтгэл зүйн
асуудалд илүү өртөмтгий болгох, төвлөрөх чадварыг бууруулах зэргээр танин
мэдэхүйн чадварт нь нөлөөлөх, өөртөө итгэлгүй болгох, айдас, түгшүүр үүсгэхээс
эхлээд сэтгэцийн эмгэгт хүргэх хүртэл муугаар нөлөөлдөг гэжээ. Түүнчлэн нэгэн
аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын ажилтнуудтай хийсэн фокус бүлгийн
ярилцлагын үер “Унаач хүүхдүүд загнуулж, зодуулдаг байх магадлалтай. Уяачийнхаа
хажууд урагшаа замаа харж чадахгүй дальдчаад, уяач руугаа хараад яваад байдаг.
Намайг загнах вий, цохиод авах вий гэсэн айдас байдаг байх гэж бодсон” гэсэн.
Өөрийн гэртээ байж өөрийн эцэг эх, эмээ өвөөгийнхөө морийг унадаг
хүүхдүүд өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх ярианы чадвар сайн, харилцааны
хувьд нээлттэй байгаа нь хурдан морь унаач хүүхдүүдтэй хийсэн ганцаарчилсан
ярилцлагын үр дүнгээс ажиглагдсан.
Айлд байж, хүний морийг унадаг хүүхдүүдийн хувьд өөртөө итгэх итгэлгүй
боловч аливаа зүйлд дасан зохицохдоо амархан байх хандлага ажиглагдаж байгаа ч
маш их зүйлд сэтгэл нь түгшиж айдаг, гэр бүлийн таагүй уур амьсгалаас шалтгаалсан
сэтгэл зүйн түгшүүр өндөр, өөрийн ах, эгч, дүүгээ санадаг, мөн сайн байгаа эсэхэд
эргэлзэж байнга санаа нь зовдог, гэр бүл нь мал байхгүй хэдий ч морины талаарх
ОУХБ, “Ажлын байрны хүчирхийлэл”, 2006 он, 132-133 дугаар тал, бүрэн эхээр нь дараах
холбоосоор үзнэ үү: https://www.ilo.org/global/publications/ilo-bookstore/order-online/books/WCMS_
PUBL_9221108406_EN/lang--en/index.htm
47