76 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА өвөл 11 удаагийн уралдаанд оролцсон нь харагдаж байна. Өөр нэгэн унаач хүүхэд “Өвөл уралдаан болдог. Хурдан морины комисст байдаг хүмүүс өвөл бооцоотой уралдаан зохион байгуулдаг” гэжээ. Нэгэн уяачтай хийсэн ярилцлагаар “Унаач хүүхдүүд одоо амарч байгаа цагаан сараас наана хийх ажил байхгүй. Өвөл уралдаан зохион байгуулах нь буруу биш. Буцаагаад сэргээнэ гэвэл дэмжинэ. Өвөл комбинзон өмсгөөд уралдуулахад тэд даарахгүй. Хүмүүс хүүхдийг хөлдөөгөөд байна гэж буруу ойлгодог” гэж хэлснээс үзэхэд уяачид өвөл ч морины ажилд унаач хүүхдүүдийг оролцуулдаг хэвээр төдийгүй өвлийн цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг дэмжсэн хандлагатай байгаа нь ажиглагдлаа. Унаач хүүхдийн сурч боловсрох эрх Монгол Улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцод нэгдэж орсонтой холбоотойгоор ОУХБ-ын АЙПЕК хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2005 оноос хойш тулгамдаж байгаа асуудлыг илрүүлэх, шийдвэрлэх, хурдан морь унаач хүүхдийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцын 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Арван гурваас арван таван насны хүүхдийг хөлсний эсхүл өөр төрлийн хөнгөн хөдөлмөр эрхлүүлэхийг үндэсний хууль тогтоомж, журмаар зөвшөөрч болно. Ингэхдээ ийм төрлийн хөдөлмөр нь (а) эрүүл мэнд, өсөлт хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй, (b) хичээлдээ суух, эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн чиг олгох, мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт хамрах болон олсон мэдлэгээ ашиглах явцад нь саад учруулахгүй байх шаардлагыг хангасан байх ёстой” гэж заасан. Бодит байдал дээр хурдан морь унаач хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж уяачид, эцэг, эхчүүд хичээлийн жил дуусаагүй байхад ойролцоогоор 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүүхдүүдийг сургуулиас нь нууцаар авч явах тохиолдол нийтлэг гардаг байна. Судалгаанд оролцсон сургуулийн захирал, нийгмийн ажилтан, дотуур байрны багш нартай хийсэн ярилцлагаар “Хаврын уралдаан чинь голцуу 5, 6 дугаар сард болдог. Энэ үед улсын шалгалт таардаг. Энэ үеэр манай бага ангийн багш нар гэр орондоо авсан хэдэн хүүхдүүдээ алдчихгүй гээд аав, ээжтэй нь хүртэл муудалцаад явж байсан тохиолдол байгаа” гэсэн бол сургуулийн захирал “Яг хичээлийн жил бүрэн дуусаагүй шалгалт эхлэх үеэр уяачид сургуулийн гадаа хүлээгээд унаач

Выберите целевой абзац3