ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 66 Судалгааны өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд хөлсгүй оролцдог эсэх тухай асуултад хариулсан 1,145 хүүхдүүдийн 26,4 хувь нь өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ямар нэгэн байдлаар хөлсгүй оролцдог, үлдсэн 73,6 хувь нь оролцдоггүй гэж хариулсан. Эдгээр хүүхдүүдийн 16,2 хувь нь тогтмол шинжтэй, 10,2 хувь нь заримдаа оролцдог байна. Зураг 3. Хүүхэд өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд хөлсгүй оролцож буй нөхцөл байдал, хувиар Та өөрийн гэр бүлийн өрхийн үйлдвэрлэл эсвэл дэлгүүр, ТҮЦ зэрэг жижиг бизнест цалин, хөлс авахгүй оролцдог уу? 73,6% Тийм 16,2% 10,2% Заримдаа Үгүй Өөрийн гэр бүлийн өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй тогтмол оролцдог гэж хариулсан 1,145 хүүхдийн 65,2 хувь нь заримдаа оролцдог, 67,5 хувь нь 15-17 насны хүүхдүүд байгаа бол тогтмол оролцдог хүүхдүүдийн 26,9 хувь, заримдаа оролцдог хүүхдүүдийн 27,4 хувь нь 12-14 насныхан, харин өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцдог нийт хүүхдийн 6,5 хувь нь 5-11 насны хүүхдүүд байна. Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд аймгийн хүүхдүүдийн нийтлэг хийдэг ажил, хөдөлмөрийн 26 хувь нь хүнс, барааны дэлгүүрт худалдагч хийх, 14 хувь нь гоёл чимэглэл зэрэг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд, 9,6 хувь нь хувцас завсар, оёдлын ажилд, 6,5 хувь нь хүнс үйлдвэрлэлд, 4 хувь нь гэрийн бүрээс цаваг оёх ажилд, 3,7 хувь нь модон эдлэлийн үйлдвэрлэлд, үлдсэн 36 орчим хувь нь ногоо тарьж хураах, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн зарах, бараа зөөх, хүргэх болон сүлжээний бизнесийн ажилд оролцдог байна. Эдгээр хүүхдийг насны бүлгээр нь ангилж үзвэл 5-11 насны хүүхдүүдийн хувьд дэлгүүрт худалдагч хийх нь 29,4 хувь, монгол гэрийн бүрээс, цаваг оёх нь 16,7 хувь, гар урлал, гоёл чимэглэлийн зүйл хийх нь 15,8 хувь, хүнс үйлдвэрлэлд оролцох нь 15,1 хувь байна. Харин 12-14 насны хүүхдүүдээс дэлгүүрт худалдагч хийдэг 41,4 хувь, гар урлал, гоёл чимэглэлийн зүйлс хийдэг 17,2 хувь, модон эдлэл, хувцас засвар, оёдол,

Выберите целевой абзац3