52 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА хүнд үйлчлэхэд хар тамхи хэрэглүүлэн, хүсэхгүй байгаа муухай мэдрэмжийг нь алга болгоно. Амьдрал нь утгагүй болоод архи, тамхи, мансууруулах бодист ороод өнгөрдөг нь их байдаг” гэжээ. Хүүхдүүдээс хэдэн наснаасаа эхлэн, ямар шалтгаанаар зохион байгуулалттай биеэ үнэлэлтэд өртөж байгааг тодруулахад “Ер нь бол 14-15 нас хүрэхэд нь хүмүүст үйлчлүүлж эхэлдэг. Ерөнхийдөө эдийн засгийн ямар ч боломжгүй хүүхдүүд ийм юм хийж байна. Ар гэрт нь ашигтай. Царай муу, сайхан байх нь ялгаагүй” гэжээ. Харин биеэ үнэлснээр хэдий хэмжээний мөнгө олдог талаар тодруулахад “Зуучилж байгаа хүн нь мөнгө авдаг ч, 50-аас илүү хувь авна гэж бол байхгүй. Монгол охид өөрсдөө ядуу амьдралтай болохоор мөнгө олоод ирэхээрээ ийм ажлаас гарч чаддаггүй” гэжээ. Бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах зэрэг гэмт хэрэгт хохирсон хүүхдийн тоо өсөж, бэлгийн дарамтад өртсөн хүүхдийн тоо огцом нэмэгдсэн, ялангуяа Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд насанд хүрээгүй хүн биеэ үнэлэх явдал түгээмэл28 байгаа нь нийгмийн шинжтэй асуудал болсны цаана бэлгийн мөлжлөг явагдаж байх өндөр магадлалтай байгааг анхаарах шаардлагатай байна. Аймаг, орон нутгуудад охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрх зөрчигдөж бэлгийн хүчирхийллийн хохирогч болох, жирэмслэх тохиолдол цөөнгүй гарч, насанд хүрээгүй, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд садар самуунд уруу татагдах, бага хэмжээний мөнгө, утасны нэгж зэрэг хэрэглээний зүйл авч хариуд нь бэлгийн харьцаанд тогтмол орох байдал түгээмэл байгааг судалгааны үр дүнгээс дүгнэж болохоор байна. 3.2.3 Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх хэлбэр Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцын энэ заалтад аюултай байдлыг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх гэсэн гурван хэсэгт ангилж үзэж болохоор байна. Асуулгын судалгааны үр дүнгээс дүгнэхэд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн бие, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй, гадаа халуун, хүйтэн нөхцөлд ажиллаж байгааг, хүүхдээрээ хүнд, насанд нь тохироогүй ажлыг хийлгэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна. Тухайлбал хүүхдүүд уртасгасан цагаар, удаан хугацаагаар, тоосжилттой орчинд ажиллаж байгаа гэж хариулсан нь хүүхдүүдийн өгсөн хариулттай таарч байна. Энэ нь эцэг, эх, асран хамгаалагчид ямар ажил 28 ЦЕГ-ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5/183 дугаар албан бичиг.

Выберите целевой абзац3