БҮЛЭГ 1. СУДАЛГААНЫ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА 15 Судалгааны хүрээнд 15 тодорхой салбарыг сонгон авч ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 94 хүүхдийг судалгаанд хамруулахаар түүврийг төлөвлөсөн. Үүнээс дараах байдлаар хүүхдүүдтэй ярилцлага хийж, 55 хувийн гүйцэтгэлтэйгээр үр дүнг судалгааны тайланд тусгав. Хүснэгт 4. Хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын судалгааны тоо, салбараар № Салбар, илрүүлэлт Хүүхдийн тоо 1 Мал аж ахуй 2 2 Газар тариалан 3 3 Үйлчилгээ 9 4 Бөөний худалдаа 2 5 Жижиглэнгийн худалдаа 11 6 Тээвэр, агуулахын үйл ажиллагаа 0 7 Барилга 5 8 Уул уурхай 0 9 Бичил уурхай 0 10 Боловсруулах үйлдвэр 1 11 Өөрийн болон бусдын өрх, гэрт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 4 12 Урлаг 1 13 Спорт 3 14 Хурдан морь 9 15 Гэмт хэрэгт холбогдсон болон гэрч, хохирогч болсон хүүхэд 2 Нийт 52 Хүүхдээр ажил, хөдөлмөр эрхлүүлж байгаа ажил олгогчтой ярилцах нь чухал гэж үзсэн тул 14 салбараас тус бүр нэг ажил олгогчидтой ганцаарчилсан ярилцлага хийхээр төлөвлөсөн. Гэвч ажил олгогчид ярилцлага өгөхийг хүсэхгүй байх нь нийтлэг байлаа. Учир нь хүүхдээр ажил, хөдөлмөр хийлгэж болохгүй гэсэн мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн аймаг, орон нутгийн ГБХЗХГ-аас өгдөг нь хүүхэд ажиллуулдаггүй, ажиллуулах ёсгүй гэж ярилцлагад оролцохоос татгалзах үндэслэл болсон. Хэдий ийм асуудалтай тулгарсан ч 12 ажил олгогчийг судалгаанд хамруулан ярилцлага хийв.

Выберите целевой абзац3