ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж 108.121. Хүн худалдаалах хэргийн хохирогч, гэрч эрх зүйн туслалцаа, хамгаалалт, нөхөн сэргээх үйлчилгээ авах боломжоор баталгаатай хангагдах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай төсвийн, захиргааны болон эрх зүйн арга хэмжээнүүдийг авах /Мексик/ 108.122. Хүн худалдаалахын эсрэг хөтөлбөрт шаардлагатай боловсон хүчний болон бусад нөөцийг хангалттай байдлаар үргэлжлүүлэн олгох /Филиппин/ Хэрэгжилтийн явц Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоо дэмжлэгийг авах, тэдэнд үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор иргэд, олон нийтэд 13 удаагийн мэдээлэл сурталчилгаа, сургалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж гэрч хохирогчийг хамгаалах асуудал холбогдох хуульд заасны дагуу зохих ёсоор явагдаж байна. Монгол Улсад хүн худалдаалахын хохирогчдыг хамгаалах үйлчилгээг тухайлбал эрх зүйн туслалцаа, хамгаалалт, богино болон урт хугацаагаар нөхөн сэргээх үйлчилгээ төрийн бус байгууллагуудаар дамжуулан үзүүлж байна. Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад төрөөс 2017 онд дараах санхүүжилтийг олгоод байна. Үүнд: Хүн худалдаалахтай тэмцэх хууль тогтоомжийн талаар иргэд олон нийт оюутан, сурагчдад мэдлэг олгох чиглэлээр Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэлзүйн боловсролын төв төрийн бус байгууллагад 8.090.000 төгрөгийн санхүүжилт олгон нийт 800 хүнд хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгосон. ЭКПАТ Монгол сүлжээ төрийн бус байгууллагын “Үе тэнгийнхэн үе тэнгийнхэндээ” төслийг 8.000.800 төгрөгөөр санхүүжүүлсэн. Төслийн хүрээнд 150 үе тэнгийн сургагч бэлтгэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1.000 сурагчдад хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил хийсэн. 2017 оны Засгийн газрын тогтоолоор “Хүн худалдаалахтай тэмцэх тухай үндэсний хөтөлбөр”ийг 4 жилийн хугацаатай баталсан. Бусад нөөцийг хангалттай байдлаар үргэлжлүүлэн олгож байгаа. Монгол Улсын засгийн газраас баталсан Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 715

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление