ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.116. Хууль сахиулах байгууллагын хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, гэмт этгээдийг яллах чадавхийг бэхжүүлэх, хохирогчдод үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх замаар Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах /Канад/ харьяат болон консулын газрын нийт 120 ажилтан албан хаагчдад сургалтыг зохион байгуулаад байна. Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу хүн худалдаалахын хохирогчдыг мэргэжлийн сургалтад хамруулах, ажлын байраар хангах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гадаадын иргэдэд туслалцаа үзүүлэх ажлуудыг зохион байгуулж байна. Мөн хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх төв, тусгай утас ажиллуулах ажилд нь улсын төсвөөс 22.000.000 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. -ЦЕГ-ын даргын 2017 оны Б/284 дүгээр тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг “Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” болгон өөрчилж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг 5 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр тус хэлтэст шинээр байгуулсан. 108.116-аас үзнэ үү. 108.117. Хүн худалдаалахтай тэмцэх тухай 2012 оны хуулийг хэрэгжүүлж, гэмт этгээдийг мөрдөн шалгах, яллах ажиллагааны үр нөлөөтэй байдлыг хангах, хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх үүднээс хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх /Бразил/ 108.118. Хүн худалдаалахын эсрэг маш хатуу хууль батлах замаар хүүхдийг худалдаалах бүх хэлбэрийг эрүүгийн хэрэгт тооцох /Сиерра Леон/ Эрүүгийн шинэ хуулийн 16.6 дугаар зүйлд Хүүхэд худалдаалах, 13.1 дүгээр зүйлд Хүн худалдаалах гэмт хэргийг тусгасан. Хүн худалдаалах гэмт хэрэгт ялын хэмжээг 2 жилээс бүх насаар нь хорих, хүүхэд худалдаалах гэмт хэрэгт ялын хэмжээг 13.1 дүгээр зүйлд заасан шинжгүй бол 2-8 жил хорихоор тусгасан байна. 713

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление