ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.111. Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогчдод хариуцлага хүлээлгэх зэргээр хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх ажлаа үргэлжлүүлэх, гэр бүлд болон сургуульд хүүхдэд хүлээлгэх хүчирхийллийн бус сахилга батын шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх /Литва/ Одоогийн Хөдөлмөрийн тухай хуулийн 141.1.6-д “насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажил гүйцэтгүүлсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг хэвийн бус нөхцөлтэй болон түүний оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах ажлын байранд, эсхүл амралтын өдөр, шөнө буюу илүү цагаар ажиллуулсан, ажилтныг энэ хуулийн 74 дүгээр зүйлийн заалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан  албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эсхүл түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох” гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус торгуулийн хэмжээг нэмэгдүүлэн хууль зөрчсөн албан тушаалтныг 1,5 саяас 2 сая төгрөг хүртэл, аж ахуйн нэгж байгууллагыг 3,8 сая хүртэл төгрөгөөр торгохоор тусгасан. - Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр 2016 онд хэрэгжиж дууссан. - Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр /2017-2021 он/ Засгийн газрын 2017 оны 270 тоот тогтоолоор баталсан. Тус хөтөлбөрт хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг тусгайлсан үйл ажиллагааны чиглэл болгож, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Тухайлбал: Хөтөлбөрийн 3.4.3-т “Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд сөргөөр нөлөөлөх хөдөлмөрийг хориглох” чиглэлээр дараах үйл ажиллагаа туссан. 1. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлэх; 2. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; 3. Хурдан морины өвөл, хаврын уралдаанд 16аас доош насны хүүхэд оролцохыг хориглох, зөвшөөрөгдсөн уралдааны үед хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг хуульчлах; 108.112. Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх стратегиудыг судлан тодорхойлох /Норвеги/ 710

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление