ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.87. Гэрлэлтийн хүчин,
бэлгийн дарамтыг эрүүгийн
хэрэгт тооцох, хохирогчийн
шүүхэд хандах, туслалцаа
болон хамгаалалт авах эрхийг
баталгаажуулах, ийм төрлийн
хэргийг зохих ёсоор мөрдөн
шалгах, гэмт этгээдэд ял
шийтгэлийг хуулийн дагуу
заавал хүлээлгэх замаар жендэрт
суурилсан болон гэр бүлийн
хүчирхийллээс урьдчилан
сэргийлэх хүчин чармайлтаа
бэхжүүлэх /Словени/
108.88. Гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх тухай
хуулийн талаарх мэдлэг
ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг
дэмжих эмэгтэйчүүдийн эсрэг бүх
төрлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд
чиглэсэн үндэсний стратеги
баталж, үр нөлөөтэй хэрэгжүүлэх
/Турк/
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасны дагуу
“хүчиндэх” үйлдэл бүхэлдээ эрүүгийн гэмт хэрэгт
хамаарах ба мөн зүйлийн 2.3 дахь заалтад заасны
дагуу “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай
хүнийг” хүчиндсэн, бэлгийн шинжтэй аливаа
үйлдэл хийхийг шаардсан тохиолдолд “хүчиндэх”
гэмт хэрэгт хамаарахаар заасан.
Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийлэлтэй
тэмцэх, хохирогч эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг
хангах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан
сэргийлэх зорилгоох хүчирхийлэгчийн зан үйл
нөлөөлөх сургалтын сайн дурын хөтөлбөр, журмыг
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд
нарын хамтарсан тушаалаар, албадан сургалтын
хөтөлбөр, журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын
тушаалаар тус тус батлуулан, хэрэгжүүлж байна.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх стратегийг
шинэчлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын
үйл ажиллагааны журам /код-326/-д нэмэлт
өөрчлөлт орууллаа. Олон улсын эрх зүйн хөгжлийн
байгууллагатай байгуулсан санамж бичгийн
хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр
сургагч багш бэлтгэх сургалтад нутаг дэвсгэр
хариуцсан цагдаагийн байгууллагын 70 алба
хаагчийг хамруулсан. Мөн НҮБ-ын Хүн амын сан,
Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэй
хэрэгжүүлж байгаа “Гэр бүлийн хүчирхийллийн
дуудлага, мэдээллийн системийг боловсронгуй
болгох чиглэлээр салбар хоорондын зохицуулалт,
чадавхийг бэхжүүлэх” зөвлөлдөх уулзалтыг төрийн
болон төрийн бус байгууллагын 30 төлөөлөлтэйгээр
хийв.
700
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление