ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.39. Хүний эрхийн зөвлөлийн Тусгай процедур болон гэрээний байгууллагууд зэрэг олон улсын хүний эрхийн хяналтын механизмуудтай ажиллах цаашдын хамтын ажиллагааг судлан үзэх /Туркменистан/ Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах механизмын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж хамтран ажиллахын төлөө байдаг бөгөөд 2004 онд Хүний эрхийн зөвлөлийн бүтцэд багтдаг байгууллагын төлөөллийг Монгол Улсад тааламжтай үедээ айлчлах нээлттэй урилга хүргүүлсэн. НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Дэд хороо (Subcommittee on Torture Prevention)-ны төлөөлөгчид 2017 оны 9 сарын 11-20-ны өдөр Монгол Улсад ажиллаж, конвенц болон түүний нэмэлт протоколын хэрэгжилтийн байдалтай танилцсан. Дэд хороо 9 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж, айлчлалынхаа дүнг урьдчилсан байдлаар танилцуулсан. Дэд хорооны төлөөлөгчид Монгол Улсад ажилласан тухай тайлан 2018 оны III дугаар улиралд эцэслэгдэнэ. Мөн НҮБ-ын Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч ноён Жонн Кнокс 2017 оны 9 дүгээр сарын 19-27-ны өдөр Монгол Улсад айлчилсан бөгөөд айлчлалынхаа дүнг 2018 оны 03 дугаар сард болсон Хүний эрхийн зөвлөлийн 37 дугаар чуулганд танилцуулсан. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч Лео Хеллер 2018 оны 4 дүгээр сарын 9-20ны өдөр Монгол Улсад айлчилсан. Тусгай илтгэгч айлчлалынхаа тайланг манай талд ирүүлээд байгаа бөгөөд 2018 оны 9 дүгээр сард болох ХЭЗ-ийн 39 дүгээр чуулганд танилцуулна. БНАСАУ дахь хүний эрхийн байдлын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч ноён Томас Охеа Кинтана 2018 онд манай улсад айлчлах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хугацааг тохиролцох чиглэлээр ажиллаж байна. 673

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление