ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ байдлын талаарх 12 дахь илтгэлд тусгаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. 100. “ЛГБТ хүмүүсийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд ЛГБТ хүмүүсийн талаарх нийгэмд үүссэн сөрөг дүр төрх болон дургүйцлийг бууруулах, хүмүүсийн хандлага, сэтгэлгээний соёлыг дээшлүүлэх, тэдний эрхээ эдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ТББын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ТВ шторк болон баримтат нэвтрүүлгийг үндэсний хэд хэдэн телевизээр дамжуулан олон нийтэд хүргэсэн нь зохих үр дүнгээ өгсөн. К. ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр 101. Эрүүл мэндийн тухай хуулийг (шинэчилсэн найруулга) 2011 онд, Хүний дархлал, хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг (шинэчилсэн найруулга) 2012 онд тус тус баталсан. Эдгээр хуульд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ХДХВ-ын халдвар авсан буюу ДОХ-той гэсэн үндэслэлээр хязгаарлахыг хориглох, уг хүнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглох тухай зохицуулалтыг шинээр буй болгосон. 102. Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ), ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөө (2010-2015)-нд 2013 онд дунд хугацааны үнэлгээ хийж, Эрүүл мэнд, спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг зохицуулах болсноор БЗДХ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх механизм бүрдсэн. 103. Монгол Улс ХДХВ-ын халдварын бага тархалттай улсын тоонд ордог бөгөөд цус, цусан бүтээгдэхүүн, эхээс урагт халдвар дамжсан тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдээгүй байна. 2014 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ/ ДОХ-ын халдвартай эмчилгээнд орох шаардлагатай нийт 126 хүнээс 100% буюу бүгд ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд 2013 оноос тэдний эмчилгээний эмийн зардлыг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа. Энэ нь ХДХВ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байгааг илэрхийлж байна. 104. Монгол Улс БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төвүүдийг ажиллуулж иргэдэд үйлчилгээг илүү ойртуулж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь улсын хэмжээнд сургалтыг зохион байгуулж байна. L. Боловсролын эрхийг хангах чиглэлээр 105. Монгол Улс мэдээлэл холбооны технологид суурилсан, нээлттэй, насан туршийн, тасралтгүй, чанартай боловсролыг эзэмших боломжийг бий болгох нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийг 2014 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. 106. Сургууль завсардсан болон тодорхой шалтгааны улмаас сургуулийн гадна буй иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох, иргэдэд бичиг үсгийн 637

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление