ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ажилтан хамрагдан гэр бүлийн хүчирхийллийн онцлог, суурь шалтгааныг олж мэдэхээс
гадна гэр бүлийн хохирогчдод хэрхэн багаар туслалцаа үзүүлэх, хохирогч хамгаалах тухай
хууль тогтоомж, хохирогчийн аюулгүй байдал, тэдний эрх, онцлог хэрэгцээнд тулгуурлан
үйлчилгээг хэрхэн багаар өндөр түвшинд хүргэх талаар суралцаж байна.
44. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт
явуулах журам, сургалтын хөтөлбөрийг Хууль зүйн сайд, Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд хамтран баталсан. Хууль зүйн яамны санхүүжилтээр Цагдаагийн
ерөнхий газрын харьяа Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв “Эрчүүд-эрүүл
гэр бүл” ТББ-тай хамтран гэр бүл хүчирхийлэл үйлдэгчдэд албадан сургалтыг Баривчлах
төвд 2014 оны 10 сараас эхлэн явуулж байна. Энэ сургалтад шүүгчийн шийтгэврээр
баривчлагдан ирсэн 343 хүн хамрагдаад байна.
45. Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд ажиллах Хүүхэд, гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэх нэгжид эмэгтэй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ажиллуулах
болсон.
46. Гэр бүлийн хүчирхийллийн нэг шалтгаан нь гэр бүлийн боловсрол дутмагаас
болж байгаа учир гэр бүлийн боловсрол олгох албан болон албан бус сургалтын 3-4
төрлийн модуль боловсруулан сургалт явуулж байна.
D. Хүн худалдаалахтай тэмцэх
47. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах,
мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Дэд зөвлөл”-ийг Хууль зүйн яаманд
байгуулсан. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулинд Хүн худалдаалахтай тэмцэх
үндэсний хөтөлбөрийг батлуулахаар заасны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулаад
байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг
хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, цаашид энэ терлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан
сэргийлэх, тэмцэх, сургалт сурталчилгааны оновчтой аргыг хэрэглэн зорилтот бүлгүүдийг
хамруулах явдал юм. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөлд уг
гэмт хэргийн төрлүүд болох бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, зуучлалын буюу
захиалгат гэрлэлт, хүүхэд үрчлэлт, эд эрхтэний наймаа зэргээс урьдчилан сэргийлэх,
түүнтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах асуудлыг хамруулсан.
48. Хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг хийж
байна. Уг сан нь гэмт хэрэг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэглэгдэх
төрийн байгууллагууд хооорондын мэдээллийн сан байх юм.
49. Засгийн газар Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн
мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2014 он хүртэл
3 үе шаттайгаар 9 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн
хэрэгжүүлнэ.
50. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг гэмт хэрэт татахгүй байх,
хохирогчдод нөхөн төлбөр олгох, нийгэмшүүлэх хандлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хилийн
чанадад хүн худалдаалах гэмт хэргийн улмаас эрх ашиг нь зөрчигдсөн Монгол Улсын
иргэдийг эх оронд нь аюулгүй авч ирэх ажиллагааг Гадаад хэргийн яамны Консулын
628
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление