ЕСДҮГЭЭР БҮЛЭГ оролцогч нарын аюулгүй байдал хангагдаж, хяналт хамгаалалт, нууцлал, дэг журмыг сахиулах ажиллагаа сайжран, эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах тохиолдол 2014 онд гараагүй байна. 35. Олон улсын жишигт нийцсэн цагдан хорих 6 байрыг 2007-2011 онд ашиглалтад оруулж, 12 аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албадын Цагдан хорих байрны их засварын ажлыг бүрэн хийж дуусгасанаар хорих байрны ахуй нөхцөл харьцангуй дээшилсэн. Хорих байгууллагын нөхцөлийг НҮБ-ын жишигт хүргэх чиглэлээр 2013 онд шинээр 5 стандарт батлан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. 36. Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн сургалтын хөтөлбөрт Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн агуулга, үзэл санаа, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх арга замыг танин мэдэх асуудал зэрэг сэдвүүдийг тусгасан байна. Энэ хөтөлбөрийн дагуу 2008-2013 онд нийт 161 дамжааны 4909 сонсогч, сурагчид сургалтад хамрагдсан ирээдүйн хууль сахиулах байгууллагын боловсон хүчний мэдлэг, практик ажилд бодит үр нөлөө үзүүлнэ. С. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр 37. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг төрийн бодлогын баримт бичгүүд болох “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-үүдэд тусгайлан тусгаж, холбогдох олон улсын гэрээ, конвенциудад нэгдэн орсны зэрэгцээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинээр баталсан нь төрөөс энэ асуудлыг ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай үндэсний хөтөлбөрт нийгмийн ажил, сэтгэл зүй, эрх зүйн үйлчилгээг нэг цэгийн буюу хамтарсан багийн хэлбэрээр хүргэх тухай зорилт дэвшүүлж үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2009 онд “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр” батлагдан хэрэгжүүлснээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд эмнэлэгт түшиглэсэн тусламж үйлчилгээ бий болгосон. Хүчирхийллийн хохирогчид үйлчилгээг үзүүлдэг байгууллага, мэргэжилтнүүд нь хоорондоо уялдаатай цогц үйлчилгээ үзүүлдэг байх шаардлагын үүднээс бүх шатны төрийн захиргаа болон үйлчилгээний байгууллагын шат, шатандаа хийж буй гэр бүл рүү чиглэсэн ажил үйлчилгээгээ нэгтгэж, нэг цэгийн үйлчилгээний зарчмаар хамтран ажиллах зохион байгуулалтын бүтцийг 2012 оноос “Хамтарсан баг”-ийн хэлбэрт оруулсан. 38. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээнээс үзвэл1 20102014 оны эхний 10 сарын байдлаар нийт 160380 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт 2828 гарсан байна. Сүүлийн дөрвөн жилд хүчирхийллийн хэргийн улмаас хохирогсдын тоо өсч байгаа бөгөөд 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534, 2013 онд 514, 2014 оны эхний 10 сарын байдлаар 632 хүн гэмт хэргийн улмаас амь нас, бие махбодь эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ өсөлт нь ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Засгийн газрын зүгээс 1 ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн судалгаа 626

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление