ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ олгоно. Түүнчлэн террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгжид ажилласан алба хаагчийн ажилласан нэг жилийг нэг жил дөрвөн сартай дүйцүүлэн тооцно. 412. Терроризмтой тэмцэх арга хэмжээг хэрэглэхэд олон улсын стандартуудыг үл хайхарч байгаа талаар, терроризмтой тэмцэх хууль тогтоомж түүнийг даган гарсан дүрэм, журамтай холбоотой иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол гарч байгаагүй болно. III. ХОРООНООС ШААРДСАН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ 27. Хорооны зөвлөмж, Конвенцийн зүйл, заалтуудыг хэрэгжүүлэх талаар авсан хууль тогтоомжийн, захиргааны, шүүхийн хүрээнд авсан болон бусад арга хэмжээний талаарх мэдээллийг тэр дундаа хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө, институтын хөгжил зэргийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар гаргаж өгнө үү. Статистик мэдээлэл болон хуваарилсан нөөц зэргийг тодорхой зааж оруулна уу. Оролцогч Улсын хувьд холбоотой гэж үзэж байгаа аливаа бусад мэдээллийг нэмэлтээр гаргаж өгөхийг хүсье. 413. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг асуудал хариуцсан Хорооноос ирүүлсэн ажиглалт дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2018 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд батлан, төлөвлөгөөний дагуу салбар байгууллагууд, харьяа агентлагууд арга хэмжээ авч, хэрэгжүүлсэн. 414. Дээрх хууль тогтоомжуудад нийцүүлэн тодорхой дүрэм, журмуудыг мөн шинэчлэн батлах захиргааны арга хэмжээнүүд авсан болно. Тодруулбал Гадаадын иргэнийг саатуулах байрны дотоод журам, Шинээр хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлэх хорих анги болон хорих ангийн зэрэглэлийг тогтоох чиг үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм, тогтоолын загвар, Хорих ангийн харуул хамгаалалтын журам, Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам, Хоригдлын ял эдлэх хорих ангийн төрөл, зэрэглэлийг өөрчлөх болон хорих ангийг солих тухай санал гаргах журам, Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журам, Баривчлах байрны дотоод журам, Нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дэглэм, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаал дэвшүүлэх, бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх журам, Хоригдлыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх журам зэргийг баталсан. Ковид-19 цар тахлын үе дэх гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл шалтгааныг судлан түргэвчилсэн үнэлгээ хийсэн. Үнэлгээний зөвлөмжид тулгуурлан Ковид-19 цар тахлын үе дэх гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах чиглэлээр нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөний арга тусламж” гарын авлага, сургалтын модулийг тус тус хэвлүүлэн олон нийтэд түгээсэн. 2020 онд батлагдсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 537

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление