ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ хими, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, худалдах үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хуулийн этгээдийг албадан татан буулгана. 400. Тайлангийн хугацаанд Эрүүгийн хуулийн дээрх зүйлээр зүйлчлэгдэж, ял шийтгэл хүлээлгэсэн тохиолдол бүртгэгдээгүй болно. 26-4. Олон улсын эрх зүйн дагуу хүлээсэн тэр дундаа тус Конвенцийн дагуу хүлээсэн үүрэгт дээрх арга хэмжээнүүд хир нийцэж буйг Оролцогч Улс хэрхэн нягталсан талаар мөн тайлбарлана уу 401. 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг анх баталсан. Тус хуулийг 2013 онд шинэчлэн батласан. Шинэчлэгдэн батлагдсан тус хуульд орсон өөрчлөлтүүд нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд гарч байсан дутагдал, сул талуудыг засч, залруулахад чиглэгдсэн. 402. Терроризмтой тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх” хуулийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан. 403. Санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор баталсан. Тус тогтоолыг шинэчлэн боловсруулж, 2019 оны Засгийн газрын 464 тоот тогтоолоор Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журмыг баталсан. 404. Засгийн газрын 2019 оны 460 дугаар тогтоолоор Терроризмтй тэмцэх зөвлөлийн ажиллах журам, ажлын албаны бүтцийг баталсан. Зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга ахалдаг. Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй. 405. Терроризмтой тэмцэх зөвлөлийнүйл ажиллагаа зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү төвлөрч байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл нь терроризмын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, терроризмоос ангид байх үзлийг төлөвшүүлэх, терроризмын нөхцөл байдал, түүний суурь нөхцөлийг үнэлэх замаар холбогдох үнэлгээ, дүгнэлт хийж түүнийг Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагыг шуурхай мэдээллээр хангах юм. 535

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление