ДОЛООДУГААР БҮЛЭГ гэж тус тус заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/195 дугаар тушаалаар баталсан ”Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам”ыг үйл ажиллагаандаа мөрдөж байна. Тус журмын хүрээнд ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх боломжийг судалж байна. 387. Цагдаагийн ерөнхий газраас гэмт хэрэг, зөрчлийг шалгах явцын талаарх мэдээллийн нэгдсэн сан, тайлан мэдээний програмд шинэчлэл хийх, мэдээллийн сангуудын лавлах гаргах, иргэний мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, бүртгэлжүүлсэн сан үүсгэхээр төлөвлөөд байна. Шинээр бүрдүүлэх мэдээллийн сангийн жагсаалтад ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан тухай гомдлыг бүртгэх бүртгэл багтсан бөгөөд уг мэдээллийн санг ашиглан бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхахтай тэмцэх ажилд ашиглахаар төлөвлөн ажиллаж байна. 24-5 Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд бэлгийн цөөнх болох лесбиан, гэй, бисексуал, трансжендер, интерсекс зэрэг хүмүүсийн талаар аливаа зохицуулалт, заалт уг хуульд тусгагдсан эсэхийг мэдээлнэ үү 388. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан. 389. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хүний алах гэмт хэргийг хуульчилсан. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.14 дэх хэсэгт “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж, 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэргийг, 12.2 дугаар зүйлд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн тайлбар хэсэгт “хүчиндэх болон бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно” гэж тус тус заасан нь бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт болсон. 390. Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасны дагуу хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. 532

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление